"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ"-ЫГ НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Уншсан тоо: 6359
Нийтлэгдсэн: 2019 оны 06 сарын 26

Нийслэлийн Засаг Даргын зөвлөлийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Засгийн Газар болон холбогдох байгууллагаас баталсан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

“Энэхүү журам батлагдсанаар түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр анх удаа хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулгадаа онцолж байлаа. 

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтсон юм.

“972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” журмын төслийг хэлэлцлээ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” байв. 

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан энэхүү орон сууцны:

-30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд зөвхөн түрээсийн орон сууц хэлбэрээр, 

-30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 

-40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан тухайгаа Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

  • - Залуу гэр бүл,
  • - Төрийн албан хаагч,
  • - Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • - 18 хүртэлхи насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • - Өрх толгойлсон эцэг, эх,
  • - Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • - Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • - Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох санал боловсруулсан.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээсэлж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлхи хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэгч иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

Хотын Захирагч С.Амарсайхан, түрээсийн орон сууцанд орох дараалал ямар байх талаар олон нийтээс нээлттэй санал авах боломж бий эсэх, иргэдэд бодитой зөв мэдээлэл хүргэх талаар ямар ажил төлөвлөн хэрэгжүүлсэн, өмнө нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй зөрчил дутагдал гаргасан иргэдэд ямар арга хэмжээ авах шийдэл гаргаж байгаа талаар НОСК-ийн удирдлагуудаас асууж байлаа.

"Олон нийтээс тандалт судалгаа авч байгаа, санал авах бүрэн боломжтой. Урд нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй иргэдийн мэдээллийг хар жагсаалтад оруулсан" гэж НОСК-ийн зүгээс хариулсан юм.

Зөвлөлийн гишүүдийн гаргасан журмын төслийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэмж тусгаад, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Журмыг НИТХ-аар хэлэлцэн батлах, үүний дараа Хууль Зүйн Яаманд хянуулах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд амжуулж, наадмын дараа буюу 7-р сарын 22-ноос 7 хоногийн хугацаанд цахим бүртгэл явагдана.

Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч дуусаагүй байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим