ХУУЧИН БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСАН 40 АЙЛД ШИНЭ ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА

Уншсан тоо: 200
Нийтлэгдсэн: 2019 оны 07 сарын 09

Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг Дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат нарын албаны хүмүүс, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд Нийслэлийн Онцгой Байдлын Газар, 2017 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болохыг тогтоосон.

Нийслэлийн Засаг Даргын 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, барилгажуулах тухай” А/465 дугаар захирамжийн дагуу эхний ээлжинд 20 айлын нэг байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байна. 

Оршин суугчид өмнө нь 16 м.кв байранд амьдардаг байсан бол  үнэ төлбөргүйгээр 8.32 м.кв талбайг нэмж өгч байгаа  юм.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

"Арьс ширний дөрвөн байрны 80 айлын асуудлыг шийдэх үүднээс 10 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан 12, 10 дугаар байрны нийт 40 айлыг өнөөдөр орон сууцанд оруулж байна. Цаашдаа үлдсэн гурван байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулахад маш их ахиц болсон ажил. Орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан айл өрхүүддээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Уг орон сууцны барилгын ажлыг НЗДТГ, нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар “Нью Биг Фиш Констракшин” ХХК гүйцэтгэсэн юм.

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим