“Шинэ Яармаг” хорооллын эхний ээлж 3-р улиралд ашиглалтанд орно

Уншсан тоо: 2492
Нийтлэгдсэн: 2016 оны 06 сарын 03

Хан-Уул дүүрэг, Яармагт баригдаж байгаа "Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол нь 21 га газарт хэрэгжих төсөл юм. 368.262 м.кв талбай нь барилгажих бөгөөд 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол төлөвлөгджээ.

Мөн амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгүүд, усан оргилуур, 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 400 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, эмчилгээ оношлогооны төв баригдах юм байна.

Төсөл 3 үе шаттай хэрэгжих бөгөөд 1-р  шатны 1500 айлын нийт 20 блок орон сууцны барилгын ажил өнгөрсөн оны 5-р сард эхэлсэн. 1500 айлын орон сууцны эхний хэсэг буюу үйлчилгээний төв бүхий 5 давхар 120 айлын 4 блок орон сууцны барилгын ажил өнөөдрийн байдлаар 70%-тай явагдаж байгаа аж.

Энэ оны 3-р улиралд ашиглалтанд орох эхний ээлж нь 3 өрөөнүүдээс бүрдэх бөгөөд 70, 71, 72 м.кв талбайн сонголттой. Дараагийн ээлжинд буюу 11-р сард ашиглалтанд орох орон сууц нь 2 өрөөнүүдтэй байх гэнэ. Ийнхүү ээлж дараагаар орон сууцаа ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй.

Нийт талбайн 39,5 хувь нь ногоон байгууламжтай байхаар төлөвлөгдсөн, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, дунд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламжтай, орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй гэх зэргээр "Шинэ Яармаг" хороолол давуу тал олонтой аж. 

Орон сууцны үнэ, захиалгын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 80089900, 80086600 дугаарын утсаар холбогдон авч болох юм.
                                                                                                                                                                                                       П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол