ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЯВАГДАНА

Уншсан тоо: 1290
Нийтлэгдсэн: 2019 оны 08 сарын 05

"Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. 

Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн  удирдлагууд мэдээлэл хийсэн юм.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар:

“Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй” гэлээ.

Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:

1.Залуу гэр бүл гэсэн ангилалд - 4443 иргэн

2.Төрийн албан хаагч гэсэн ангилалд- 6542иргэн

3.Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд - 9549 иргэн

4.18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд- 960 иргэн

5.Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд- 3148 иргэн

6.Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд- 7166 иргэн

7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд- 3134 иргэн

8.Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.

Нийслэлийн Орон Сууцны Корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг нийслэлийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан "Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс" зохион байгуулах юм.

Орон сууцны комисс эхний ээлжинд "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх  ёстой.

Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд НОСК-иас орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулан байранд оруулна.

Харин анкетын мэдээлэл зөрсөн болон санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.

                                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим