"НОГООН НУУР" ХОРООЛЛЫН ШАВЫГ ТАВЬСНААС ХОЙШ ХОЁР ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Уншсан тоо: 289
Нийтлэгдсэн: 2019 оны 08 сарын 19

Сүүлийн үед, гадны зээл тусламжаар томоохон хорооллууд барина гэж их ярьж байна.

Хоёр жилийн өмнө шавыг нь тавиад орхисон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 1008 айлын орон сууцны "Ногоон нуур" хорооллын барилгын ажлыг 2019 оны хавар эхлүүлнэ гэж салбарын сайд Х.Баделхан ярьж байсан ч ажил хэрэг болсонгүй намартай золголоо.

2017 онд Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж, энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэж байсан юм.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. 

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдэж эхэлсэн байдаг бөгөөд тухайн хэсэгт одоогоор 10 айл газраа чөлөөлөөгүй байна.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдах юм. 

Орон сууц баригдангуут газраа байраар солих хүсэлтэй айл өрхүүдийг шууд оруулах, зарим орон сууцыг хямд өртөгтэйгээр худалдах, түрээслүүлэхээр төлөвлөсөн байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах болон газраа байраар солих хүсэлтэй иргэдэд чиглэсэн энэхүү төслийн ажлыг эрчимжүүлж, орон сууцыг богино хугацаанд ашиглалтанд оруулах хэрэгтэй байгаа нь Буянт-Ухаа хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэлийн явцаас харагдаж байна.

Саяхан Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзахдаа энэхүү хорооллын талаар мөн л ярилцлаа.

Уг төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах байр болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг байгуулагдсан байна.

Ойрын хугацаанд оршин суугч, иргэдтэй уулзаж, зөвшилцөх замаар газар чөлөөлөх, тухайн өрхүүдийг түр суурьшуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх, дэд бүтцийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах талбайг бэлэн болгох ажлыг шуурхайлах талаар яригдсан.

Бэлтгэл ажлыг хурдавчилж,  орон сууцнуудыг яаралтай барьж ашиглалтанд оруулан, газраа шууд байраар солих хүсэлтэй нэг хэсэг айлуудыг оруулж, тэдний чөлөөлсөн газар дээр дараагийн орон сууцнуудаа барих замаар агаар, хөрсний бохирдол, утаанаас бага багаар салах хэрэгтэй байна. 

                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим