"ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН" БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААНД ИРҮҮЛСЭН ЗУРАГ ТӨСЛҮҮД

Уншсан тоо: 189
Нийтлэгдсэн: 2019 оны 08 сарын 20

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепци, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг Даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепци, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан юм.

Уралдаанд нийт есөн багийн бүтээл ирсэн байна.

Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16-19-ны өдрүүдэд нийслэлийн Хот Байгуулалт, Хөгжлийн Газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна. 

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газраас мэдээлэл хийлээ. 

“Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах” төслийн уралдаанд нийт 24295 иргэн саналаа өгсөн байна. 

"Олон нийтээс ирүүлсэн санал нь тус уралдааныг дүгнэх нэг шалгуур үзүүлэлт бөгөөд одоо уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийгтусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан үзэж дүгнэнэ" гэж Нийслэлийн Хот Байгуулалт, Хөгжлийн Газрын орлогч дарга Ц.Тулга хэллээ.

1-р багийн бүтээлд 256 иргэн

2-р багийн бүтээлд 5959 иргэн

3-р багийн бүтээлд 2210 иргэн

4-р багийн бүтээлд 5485 иргэн

5-р багийн бүтээлд 260 иргэн

6-р багийн бүтээлд 7791 иргэн

7-р багийн бүтээлд 163 иргэн

8-р багийн бүтээлд 367 иргэн

9-р багийн бүтээлд 1804 иргэн тус тус саналаа өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим