Ч.ЦОГСАЙХАН: "ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭДИЙГ ШУУД ОРОН СУУЦАНД ОРУУЛАХ БОДЛОГО БАРЬЖ АЖИЛЛАДАГ"

Уншсан тоо: 113
Нийтлэгдсэн: 2019 оны 08 сарын 23

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун-овоо орчимд, 22,2 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд констракшн” ХХК эхний ээлжийн 432 айлын орон сууцыг барихаар 19 нэгж талбарыг чөлөөлж, барилгын ажлаа эхэлсэн.

"Манай компани газраа чөлөөлсөн айл өрхийг чирэгдүүлэхгүй байх зорилгоор газрыг нь чөлөөлөхөөсөө өмнө орон сууцанд шууд оруулах бодлого барьж ажилладаг. Одоогийн байдлаар 9 газар эзэмшигчийн 19 айл өрхийг өөрсдийн барьсан болон зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцанд оруулж, барилгын ажлаа эхэлсэн. Нийт 3300 м.кв талбай бүхий орон сууцыг эдгээр айл өрхөд өгч, 100 хувийн солилцоогоор газрыг нь чөлөөлүүлсэн. Ингэснээр түрээсийн орон сууцанд оруулах болон бусад зардлыг хэмнэхийн зэрэгцээ газраа чөлөөлсөн айл өрх цаг хугацаа алдахгүй, сургууль, цэцэрлэгээс эхлээд хүндрэл гарахгүй, эрсдэлгүй амьдрах боломжтой болоод байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Цогсайхан ярьж байна.

“Манайх Баянзүрх дүүргийн 12 хорооны Чулуун овооны 1-р гудамжинд 12 жил амьдарч байсан айл. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөх болоход "Бүргэд констракшн" компани манай хашааны газрыг Баянзүрх дүүргийн "Баганат өргөө" хороололд 2 өрөө 53 кв байраар солих санал тавьсан тул манайх зөвшөөрч, нүүсэн. Хэд дахин нүүж, хэдэн жил хүлээлгэлгүй аятайхан байртай болж гэр хорооллоос нүүсэн. Хийсэн гэрээндээ сэтгэл хангалуун байгаа. Мөн би хувиараа тээвэр хийдэг хүн, одоо энэ компанитайгаа хамтран тээврийн ажлыг нь гүйцэтгэж байна, ажлын байртай болсон над шиг хүмүүс бас байгаа. Энэ компанийнхандаа маш их баярлахын зэрэгцээ ажлын өндөр амжилт хүсэж байна” гэж газраа чөлөөлж өгсөн иргэн С.Мөнхбаатар өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

                                                                                                                                                                                                 П.Болор                                     

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим