2019 ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД 4000 ИРГЭНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Уншсан тоо: 178
Нийтлэгдсэн: 2019 оны 08 сарын 27

2019 он гарснаас хойш эхний 8 сарын байдлаар гурван төрлийн эх үүсвэрээс нийт 4000 зээлдэгчдэд 283 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгожээ.

Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн Газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгож байгаа юм.

Энэ онд дээрхи 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан тогтмол олгож байгаа бөгөөд 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна.

Арилжааны банкуудын эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оролцуулснаар нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр, зээлдэгчийн тоо хоёр дахин өсөх тооцоо гарчээ.

"Хэдийгээр хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн ч банкуудад зээлийн хорооны шийдвэр гарсан, арилжааны нөхцөлөөр олгоод дахин санхүүжилт хийхээр  хүлээгдэж буй нийт 1900 орчим зээлдэгчийн 130 тэрбум төгрөгийн зээл хуримтлагдсан байна. Энэ дүн оны эхэнд 200 тэрбум төгрөг давж байсан. Эдгээр хуримтлагдсан зээлийн эрэлтийг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа нь банкууд их хэмжээгээр шинээр өргөдөл хүлээн авахгүй байх нэг шалтгаан болж байна.Харин Засгийн Газрын журмаар олгогдож байгаа хөтөлбөрийн зээл нь зорилтот бүлгийн зөвхөн шинэ зээлдэгчдэд санхүүжилт олгохоор зохицуулагдсан тул журмын шаардлага хангаж байгаа иргэд шинээр өргөдлөө өгч, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн банкууд шалгуур хангахгүй байгаа зээлдэгчийн өргөдлийг буцаахдаа Монголбанк эх үүсвэр олгохгүй байгаа хэмээн ташаа мэдээлэл өгсөн тохиолдол нэлээдгүй байна. Ийм ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд холбогдох журам, гэрээний дагуу тус банкны санхүүжилтийн эх үүсвэрийг буцаан татах, санхүүжилтийн эх үүсвэрийг бусад шаардлага ханган ажиллаж байгаа банкинд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан" гэж Монголбанкны НУСЗЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр ярьж байна.

Монгол улс "ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсан цагаас буюу 2017 оноос эхлэн Монголбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг бүрэн зогсоох, Засгийн Газарт бүрэн шилжүүлэх шаардлагыг тавьж ирсэн юм.

Монголбанкны хувьд ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэж хоёр жил гаруй санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож байгаа бөгөөд 2019 оныг дуустал Засгийн Газартай хамтран хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн.

Энэхүү тохиролцооны дагуу 2019 оныг дуустал Монголбанкнаас, зөвхөн өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжүүлна.

Харин 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн Газраас улсын төсөвт тусгасан дүнгээр, банкууд өөрийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим