1000 хүнийг ажлын байраар хангах төсөл

Уншсан тоо: 734
Нийтлэгдсэн: 2016 оны 06 сарын 01

Одоогоос гурван жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр хуучнаар Ханын Материалын Комбинатын хашаанд хотын захиргааны шинэ цогцолборын шавыг тавьж байв.

Тухайн үед төсөл хэрэгжүүлэгчээр Солонгосын "Халла Гонсол" компани шалгарч ажлаа эхлүүлэх гэж байсан ч Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглаж, хүлээзнэж байна гэх шалтгаанаар бүтээн байгуулалт хийгээгүй өдий хүрсэн юм.

Шавыг нь тавиад удсан цогцолборын барилгын ажил эхлэхээр болжээ. Төслийн хөрөнгө оруулагчаар Унгар-Монголын хамтарсан "Глобал Бридж Консерциум" ажиллахаар болсон байна.


"Халла Гонсол" ХХК-ийн боловсруулж батлуулсан зураг төсөл, эрх бүхий байгууллагуудаас өгөгдсөн техникийн нөхцлийн дагуу барих нь цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой гэж үзэж уг төслийг концессоор хэрэгжүүлэх шийдвэрийг НИХТ-аас гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу "Хотын захиргааны шинэ төв" төслийн батлагдсан зураг төслийн зохиогчийн эрхийг хамтран өмчлөгч болох "Глобал Бридж Консерциум"-тай шууд гэрээ байгуулах аргаар концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсон байна.

Төслийн нийт өртөг 70 сая доллар. Төслийн явцад 800-1000 хүн ажлын байраар хангагдах бөгөөд 150 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад олгох юм байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Хүрэл ордон" компани ажиллахаар болжээ. Туслан гүйцэтгэгчээр 10 орчим компани шалгарсан, цаашдаа нэмэгдэх төлөвтэй.

9.2 га-д хэрэгжих төслийн барилгажих талбай 8.116.52 м.кв, спорт заалны барилгын талбай 44.587.33 м.кв, зоорийн давхарт 112 машины зогсоол, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байхаар төлөвлөжээ.

Дөрвөн блокоос бүрдэх хотын захиргааны шинэ төв гурван жилийн дараа буюу 2019 онд ашиглалтад орж, хотын захиргаа шинэ байрандаа нүүж орно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байна.

                                                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол