Б.СҮХБААТАР: "ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН ЗАРИМ НЬ АЛБААР БУРУУ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСАН УЧИР МАТЕРИАЛАА ЦААСААР ИРҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН"

Уншсан тоо: 296
Нийтлэгдсэн: 2019 оны 08 сарын 29

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-иас "Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийлээ.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар: "Цахим бүртгэл явагдаж дууссаны дараа сонгон шалгаруулах комисс хуралдаж бүлэг тус бүрээр эрэмбэлсэн. Ингээд эхний ээлжинд тэнцсэн иргэдээс материал авч дууссан. Маргааш комисс дахиад хуралдана. Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах ажил зогсоогүй. Ямар нэгэн асуудал үүсээгүй. Хэд хэдэн сайт дээр НОСК-ийн албан хаагчид АТГ-т шалгагдаж байгаа, НОСК-ийн ажил зогссон гэж бичигдэж байна. НОСК-ийн албан хаагчдаас АТГ-т шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Цахим бүртгэлийн явцаас харахад:  

-Залуу гэр бүлүүдээс, энгийн түрээс  ангилалд  6-14 жил ажилласан залуучууд нийгмийн даатгал төлснөөрөө дээгүүр эрэмбэлэгдэж байна. Харин байраа түрээслээд өмчлөх ангилалд 12-16 жил ажилласан иргэд залуус дээгүүр эрэмбэлэгдэж байна.

-Төрийн албан хаагчдаас, энгийн түрээс ангилалд 25-45 жил ажилласан иргэд дээгүүр эрэмбэлэгдэж байгаа бол түрээслээд өмчлөх ангилалд 34-44 жил ажилласан хүмүүс орж дээгүүр орж ирсэн байх жишээний.

-Ахмад настнуудаас энгийн түрээсийн ангилалд  87-100  настай ахмадууд дээгүүр эрэмбэлэгдсэн. Тэгвэл түрээслээд өмчлөх ангилалд 91-102 настай ахмадууд орсон. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш насны ахмадууд бүгд  хамрагдах боломжтой гэдгийг тоо баримтууд харуулж байна.

Цахим бүртгэлийн давуу тал нь маш том судалгаа болж байна. Нөгөөтэйгүүр хамгийн шударгаар хэн нэгэн хүний оролцоогүйгээр явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх юм уу албаар худал мэдээлэл өгвөл манай хар жагсаалтад орно. Жишээ нь: 34 жил ажилласан гэж цахимаар бүртгүүлээд, түүндээ тааруулж 34 жил ажилласан мэтээр хуурамч материал бүрдүүлсэн бол хар жагсаалтад орно гэсэн үг. Хар жагсаалтад орсон иргэд НОСК-иас хэрэгжүүлэх дараагийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжгүй. Цахим бүртгэлд бүртгүүлсэн мэдээллээрээ дээгүүр эрэмбэлэгдэж эхний шатанд тэнцсэн иргэдээс зарим нь өөрсдөө мэдээллээ албаар буруу бөглөсөн учраас материалаа өгөхөөс татгалзсан".

НОСК-ийн дэд  захирал  С.Дорждэрэм: “Долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулсан.  Энэхүү журмынхаа дагуу долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ны хооронд цахим бүртгэлийг иргэдийн дунд нээлттэй явуулсан. Ингэхдээ түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах ёстой.

Цахим бүртгэлд дээрхи найман ангиллын түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн төрөл дээр нийтдээ 35.058 иргэн бүртгүүлсэн. Эдгээрээс,  582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувь нь ногдож байгаа. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлтөөр байр нь олгогдоно. 

Бид сонгон шалгаруулалтыг хуулийн байгууллага болон иргэдийн оролцоотойгоор шударга нээлттэйгээр явуулж наймдугаар сарын 13-ны орой НОСК-ийн албан сайтаар дамжуулж иргэдийн эрэмбийг мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг наймдугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж хүлээн авсан.

Энэ долоо хоногт манай ажилтнууд иргэдийн цахим бүртгэлээр бүртгүүлсэн мэдээлэл нь цаасаар ирсэн мэдээлэлтэйгээ нийцэж байгаа эсэх, үнэн бодит эсэхийг нэг бүрчлэн шалгасан. Маргааш буюу 8-р сарын 30-нд орон сууцны  комисс хуралдана. Хурлаар хоёр асуудал шийдэгдэнэ.

Нэгдүгээрт: Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цахимаар бүртгүүлсэн мэдээлэл нь цаасаар ирүүлсэн мэдээлэлтэйгээ нийцэж, үнэн бодитой, зөрчилгүй байвал эцэслэн баталж,  гэрээ байгуулах, иргэд байр, давхраа сонгох зэрэг ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт: Гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн ангилал шалгаруулахад нэлээд төвөгтэй байсан. Эхний сонгон шалгаруулалт хийгдсэн. Маргааш комисс дээр эцэслэн шийдвэрлэгдээд квотын дагуу тэнцсэн 30 айлаас материал авна. Мөн зарим иргэд цаасан материалаа өгөөгүй, зарим нь шаардлага хангаагүй материал ирүүлсэн. Эдгээр иргэдийн тоо маргааш гарч,  дараагийн эрэмбэд байгаа иргэд рүү холбогдож цаасан материалыг нь хүлээн авна".

                                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим