ЗАЙСАНГИЙН АМНЫ ЗАРИМ ХОТХОНД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

Уншсан тоо: 170
Нийтлэгдсэн: 2019 оны 09 сарын 09

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц  аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан  тухайн орчны газарт албаны хүмүүсийн хамтаар очлоо.

Тухайн хотхонуудад амьдардаг, иргэд оршин суугчид, энэ орчимд хөрсний нуралт үүссэн, газар олгох ёсгүй газар олгогдсон, бохир усаа усан сан үүсгэж шууд ил задгай асгадаг, үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрч захаасаа эмтэрсэн, хүүхдүүд тоглох, ахмадууд салхилах ногоон байгууламж байхгүй, анхнаас ногоон байгууламж барина гэж төлөвлөгдсөн газарт байшин барихаар ухаж сэндийлсэн, асуудлаа шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад ханддаг ч гомдол саналыг “хав дарчихдаг”, холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй гэж ярьж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд  Зайсангийн Peace Village, General town хотхонуудын орчмын гадна талбайн газрыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар ашиглах эрхийг цуцалсан боловч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны өмнөх цуцалсан эрхийг хүчингүйд тооцон газар ашиглах гэрчилгээг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий этгээд болох иргэн О.Одсүрэнд 2.041 га талбайг “Буудаллах, отоглох” зориулалтаар таван жилийн хугацаатайгаар дахин олгосон байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас иргэдийн гомдолтой холбогдуулан  2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үзлэг, шалгалт явуулж, барилга барихаар ухсан хоёр нүх бохироор дүүрч, өмхий үнэр ханхалсан байсныг бөглөх шаардлагыг газар эзэмших компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд  одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж.

Хотхоны оршин суугчид:

“Хотхонуудын ойролцоох зам талбай болон явган хүний замаар явах ямар ч боломжгүй болсон. Хүүхэд багачууд тоглох талбай, амьдрах орчны эрсдэлд ороод байна. Ухсан хоёр нүх бохироор дүүрч айлууд цонх, салхивчаа ч  нээх боломжгүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс хотын дарга та эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч” гэж байлаа.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: 

“Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Аль аль талдаа асуудлыг эзэнгүйдүүлдэг, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас байдал хүндэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг Даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлуулж, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Иргэд оршин суугчид та бүхэн ч гэсэн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд өөрсдөө идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй. Цаашид энд дахин ямар ч барилга байшин, орон сууц нэмж барихгүй, Хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл олгохгүй гэдгийг албаны хүмүүст сануулж, иргэдийн хүсэлт болох нийтийн тээврийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол байгуулах асуудлыг холбогдох газарт уламжлан судлуулах, боломжит гарц гаргалгааг бий болгож ажиллана”.  

                                  

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим