Цахимаар өмчлүүлсэн байршлуудын дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ?

Уншсан тоо: 546
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 30

2013 оноос хойш цахим газар өмчлөлийн хүрээнд нийслэлийн 52 байршилд 75 мянган иргэнд газар өмчлүүлээд байна.

Газар өмчлүүлэх ажлыг иргэдэд чирэгдэлгүйгээр, ил тодоор зохион байгуулсанд олон нийт талархалтай хандаж байгаа ч дэд бүтэцгүй байршлууд хэзээ шугам сүлжээнд холбогдож, өмчилсөн газар үр өгөөжөө өгөх нь хүлээлттэй байгаа юм. Энэ талаар сурвалжиллаа.  

Ямартай ч цахилгаан хангамжийг бүрдүүлэхийн тулд "Их тойруу" сүлжээг барьж дуусч байгаа бөгөөд Улаанбаатар хотыг тойрсон 110 кВ-ийн цахилгааны шугам ашиглалтанд орсноор шаардлагатай газруудад цахилгаан станц барьж, хүн амыг цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх аж. 

Харин өмчлүүлсэн газарт дулаан хангамжийн төвлөрсөн шугам, цэвэр бохир усны нэгдсэн систем тавих  төлөвлөгөө одоогоор байхгүй. Суурьшил үүсээгүй газарт дулааны станц барих гэхчлэн хөрөнгө мөнгө үргүй зарцуулах боломжгүй, хүн ам, барилга байшингаа дагаж дэд бүтэц хөгждөг гэх тайлбарыг албаныхан өгсөн. 

Тиймээс нийслэлийн зүгээс хувийн хэвшлийнхнийг түншлэлээр оруулж, ойр орчмын зам, дулааны шугам зэрэг дэд бүтцийн ажлыг хийлгэн, ойролцоох ашигтай байрлалтай талбайг тухайн компанид олгох хувилбарыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

"Хувийн хэвшлийнхэнтэй хамтрах тохиолдолд компани өөрт олгогдсон талбайг зарж борлуулах хэлбэрээр ашиг олж, дэд бүтэцжүүлнэ. Энэ асуудлыг НИТХ-д оруулж баталгаажуулсан, холбогдох шийдвэрүүд нь гарч байгаа. Ирэх сарын сүүлчээр зарим байршлын дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ" гэж НӨХГ-ын мэргэжилтэн ярьсан юм.

2016 онд дахин 68 байршилд газар өмчлүүлэхээр төлөвлөн, дэвсгэр зургийг нь хийсэн бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсны дараа цахим газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх аж.
                                                                                                                                                                                                 П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол