ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

Уншсан тоо: 263
Нийтлэгдсэн: 2019 оны 09 сарын 24

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн хүрээнд 940 айлын орон сууцны ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн юм.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  уг төслийн явц, хэрэгжилттэй танилцлаа.

Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар:

“Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч байгаа. Үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны 1 ам метр нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүгдийг нь нэг дор байхаар төлөвлөсөн нь давуу тал болж байгаа” гэлээ.

“Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна. Манай компани нь Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-тай хамтран өнгөрсөн тавдугаар сарын 14-нд уг төслийг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтанд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн  “Дорнын их гэгээ” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн О.Одбаяр ярилаа.

Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль баригдана.

                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол