ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 1280 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ БАЙРШЛЫГ БАТАЛЛАА

Уншсан тоо: 238
Нийтлэгдсэн: 2019 оны 09 сарын 25

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр "Содон" хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, байршлыг баталлаа.

Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн байна.

Төсөл хэрэгжсэнээр нийт 4600 хүн ам, 1280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Б.Бямбадорж: 

“Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, барилгажуулах байршлыг ямар шалгуураар сонгоод байна вэ. Дэд бүтцийн асуудлыг нь хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ. Дэд бүтэц, шугам сүлжээнээс болоод ажил чинь гацах вий. Дэд бүтэц татахад хот ямар үүрэгтэй байх вэ, хувийн хэвшил ямар үүрэгтэй байх вэ” гэсэн асуулт тавилаа. 

Тэргүүлэгч Л.Нарантуяа: "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийсэн дэд бүтэц, шугам сүлжээний ажил санхүүжилтээс шалтгаалан дутуу хийгдэх асуудал их гарч байгааг учраас энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Дутуу хийгээд орхисон дэд бүтцийн ажлуудыг гүйцээж, өмчид бүртгэн авах асуудлыг шийдвэрлэх асуудлыг цэгцлэх ёстой" гэлээ.

Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг дариухан шинэчлэн боловсруулах шаардлага байгааг хэлсэн. Мөн Тэргүүлэгч Ш.Үнэнбат төсвийн мөнгөөр хийсэн дэд бүтэц, шугам сүлжээг төрийн өмчид бүртгэх, эзэнгүйдсэн асуудлыг цэгцлэх хэрэгтэйг хэлж байлаа. 

Тэргүүлэгч Б.Мөнхбатын зүгээс иргэд санал нэгдээд, дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлж буйг дэмжиж байгаагаа хэлээд дэд бүтэц, шугам сүлжээ бариулаад хэрэгжихгүй орхигдох вий хэмээн анхааруулсан юм.

"Ажлаа нарийн төлөвлөж, төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй" гэсэн саналыг Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс мөн хөндсөн. Иргэдийн оролцоотой гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжих ёстойг тэрээр хэлээд хөрөнгө, мөнгө гарган ажиллаж байгаа хувийн байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.  

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: “Шийдвэр гаргах амархан, ажил болгох хэцүү. Ажил болгохын тулд санхүүжилтийн асуудал маш чухал. Цаас болоод үлддэг гашуун туршлагыг давтах вий” гэсэн юм. 

Өнөөдрийн хурлаас, "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам"-ын төслийг ойрын хугацаанд боловсруулан хэлэлцүүлж, батлуулах, холбогдох газруудын тал талын оролцоог хангаж, ажлын хэсэг байгуулан, дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн дээрхи 1280 айлын орон сууц барих төсөлтэй холбоотойгоор төслийн удирдах хороог байгуулах, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, чиглүүлэн ажиллах, шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээний төсөв мөнгийг хэрхэн тусгах талаархи саналаа яаралтай ирүүлэхийг даалгалаа.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 7227 айлын орон сууц ашиглалтанд оруулсан.  2019 онд 3417 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгааг танилцуулгын үеэр дурдаж байлаа.

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол