"МОРИНГИЙН ДАВАА"-НД ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Уншсан тоо: 205
Нийтлэгдсэн: 2019 оны 09 сарын 30

Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэг,  төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Эхний ээлжинд 46 га талбайд төлөвлөлт хийж байгаа. Дэд бүтцээ бид өөрсдөө шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болоод байна. Бид компаниудыг барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна. Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон байршилд газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулна. Зарим талбар дээр компаниуд нэгдээд орж болно” хэмээн НОСК ХК-ийн захирал Б.Сүхбаатар ярилаа.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан:

“Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд олон өрхийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орлогод нийцсэн орон сууц гэхээрээ хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн орон сууцыг хэлнэ. Түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа орлогод нийцүүлсэн гэж байгаа. НОСК ХК, хувийн хэвшилтэй хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтыг шинэ зохион байгуулалтаар эхлүүлж байна. Нийслэл газраа шийдэж, дэд бүтцээ татаж өгнө. Ингээд чадвартай, хариуцлагатай барилгын компаниудыг энэ ажилд оруулна. Ирэх хавраас Морингийн даваанд жишиг төлөвлөлттэй орон сууцны хороолол баригдаж эхэлнэ. Энд амины болон нийтийн орон сууцны аль аль нь байна. Морингийн даваа руу Яармаг нисэх чиглэлийн замаар ирэх ганц замтай болчихоод байгаа. Бид шууд нисэх, Морингийн давааны замаас 22-ын товчоо руу холбох зам дэд бүтцээ давхар төлөвлөөд явна. Хотыг задлах, захаас нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Морингийн даваа орчмын айл өрхүүд орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой” гэлээ.

                                                                                                                                                                                          П.Болор

                                  

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол