“Тэргүүн Чансаа” компани 63 айлын орон сууцны ажил эхлүүллээ

Уншсан тоо: 1695
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 27

Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, "Барс" захын замын хойд талын хуучин шар байруудыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчдийг өнгөрсөн жил шалгаруулсан.

-10, 11, 12-р байрыг "Фүжи Холдинг" компани,
-13, 14, 15, 16-р байрыг "Алтан Трейд" компани,
-17, 18, 20-р байрыг "Тэргүүн Чансаа" компани дахин төлөвлөж барилгажуулах эрхтэй болсон юм.
 

Дээрхи гурван компанийн төсөл хэрэгжүүлэх 10 ширхэг байр нь тус бүрдээ 8 айлтай.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд айл өрхүүдэд төслөө танилцуулах, гэрээ байгуулах гэхчлэн олон шат дамжлагыг туулж байж хуучин барилгыг буулгаж, шинэ төслөө эхлүүлэх учиртай.   

17, 18, 20-р байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Тэргүүн Чансаа" компани 20-р байрыг буулгаж, суурин дээр нь үйлчилгээний төв бүхий 63 айлын орон сууцны барилгын ажлаа эхлүүллээ.

"20-р байрны 7 айл нь нүүгээд явчихсан. Харин зочид буудал ажиллуулдаг нэг айл тохиролцохгүй байгаа учраас ажлаа эхлүүлж чадахгүй байна"  гэсэн мэдээлэл 4-р сард гарч байсан.

Тухайн үед 20-р байранд үйл ажиллагаа явуулж байсан зочид буудлын ажилтантай уулзаж ярилцлага авахад: "Тохиролцохгүй гэсэн асуудал гаргаагүй ээ. Гэрээгээ албан ёсоор танилцуулахаар нь харилцан ярилцаж байгаад тохиролцож болох байхаа"  гэж ярьж байсан юм.

Ямартай ч төсөл хэрэгжүүлэгч тал, зочид буудлын эзэн тохиролцоонд хүрч гэрээгээ байгуулснаар хуучин барилгыг буулгасан байна. 63 айлын орон сууцыг 2017 оны 6-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

                                                                                                                                                                                                                         П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол