ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ЗОРИУЛЖ УЛСЫН ТӨСВӨӨС 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР ТУСГАЖЭЭ

Уншсан тоо: 205
Нийтлэгдсэн: 2019 оны 10 сарын 03

Монголбанк мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлэхгүй болсон учраас улсын төсвөөс хийгдэх санхүүжилт, өмнө олгосон  ипотекийн зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр иргэдэд ипотекийн зээл олгож байна.

Ипотекийн зээлд зориулж 2018 онд  улсын төсвөөс 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол,  2019 онд 115 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгасан. 

2019 оны эхний 9 сарын байдлаар Засгийн Газрын эх үүсвэрээс 83 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулан олгоод байна.

Тэгвэл 2020 онд ипотекийн зээлд зориулж 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор төсөлд тусгажээ.

Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулахын тулд ийнхүү улсын төсвөөс гаргах санхүүжилтийг багасгасан гэж тайлбарлаж байна.

Банкуудын өөрийн эх үүсвэрийг ипотекийн зээлд хэрхэн татан оролцуулах вэ?

УИХ-ын  Эдийн  Засгийн  Байнгын  хорооны  2018  оны  11  дүгээр  сарын  13-ны өдрийн 35 дугаар тогтоолоор арилжааны банкуудад олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн  хүүг  4 хувиас бууруулж 1  хувь  болгож, банкуудын  өөрийн  эх  үүсвэрийг  ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд татан оролцуулах чиглэлийг Монголбанк, Засгийн Газарт өгсөн. 

Үүний дагуу Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам” батлагдан, Засгийн Газрын эх үүсвэрийг Монголбанк дамжуулан зээлдүүлэх “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн гэрээ”-г 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан юм.

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч,  Сангийн  сайдын  2018  оны  12  дугаар  сарын  20-ны  өдрийн  285/А-334  дүгээр  тушаалаар  Монголбанкийг  “Орон сууцны  ипотекийн  санхүүжилтийн   тогтвортой   тогтолцоо   бүрдүүлэх   хөтөлбөр”-өөс   гаргах   төлөвлөгөө  батлагдсанаар  Монголбанк  2019  оны  12  дугаар сарын  31-ний  өдөр хүртэл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон.

Дээрхи  эрх  зүйн  актууд  батлагдсантай  холбоотойгоор  хөтөлбөрийн  эх  үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулан, санхүүжилтийн схемийг  бүрэн  шинэчлэн  талууд  хоорондын  харилцааг  зохицуулах  “Орон  сууцны  ипотекийн санхүүжилтийн  ерөнхий  гэрээ”-г  байгуулжээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн зээлийг 4447 иргэнд олгоод байна. Үүнээс арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс 87 тэрбум төгрөгийн  зээлийг 1147 иргэнд  олгожээ.  

                                                                                                                                                                                 П.Болор                                                                                                                                                              

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол