"БУЯНТ-УХАА-2" ХОРООЛЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХ ИРГЭДЭД БАТЛАМЖ, ТҮЛХҮҮР ГАРДУУЛНА

Уншсан тоо: 313
Нийтлэгдсэн: 2019 оны 10 сарын 08

"Буянт -Ухаа- 2" хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийг орон сууцжуулахад зориулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар баталсан.

Үүнтэй холбоотойгоор "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлагдсан бөгөөд уг журмын дагуу цахим бүртгэл 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны хооронд  явагдсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан юм.

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулах буюу эрэмбэлэх ажлыг Нийслэлийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан "Сонгон шалгаруулах комисс" зохион байгуулсан бөгөөд  эхний шатанд тэнцсэн иргэдийн цаасан материалыг хүлээн авч нягтлан шалгах ажлыг зохион байгуулж дууссан байна.

Өчигдрөөс  эхлээд, эхний хоёр шатанд тэнцсэн иргэдтэй гэрээний нөхцөлөө эцэслэн тохирч, урьдчилгаа төлбөр, барьцаа, байр талбайг сонгуулж байгаа аж.

Энэхүү түрээсийн орон сууцанд орохоор гэрээ хийж байгаа иргэд  энгийн түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр байршуулна. /Сарын түрээсийн төлбөр нэг м.кв  нь 6000 төгрөг/

Түрээслээд өмчлөх  иргэдийн хувьд тухайн байрны үнийг 5 жилийн хугацаанд гэрээ хийсэн графикийн дагуу төлж барагдуулах ёстой. 

Түрээслээд өмчлөх ангилалд тэнцсэн иргэдийн зарим нь "10, 20 сая төгрөг урьдчилаад өгье", " Байрны үнийн 50 хувийг бүрдүүлсэн учраас үүнийгээ эхлээд өгөх боломж байна" гэх мэтчилэн санал гаргаж байгаа учраас тухайн иргэний сард төлөх мөнгөн дүн нь сонгосон талбай, өрхийн орлогоосоо хамаарч харилцан адилгүй байх юм.

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг улсын комисс хүлээж авсан бөгөөд орон сууцанд орох иргэдэд батламж, түлхүүр гардуулах үйл ажиллагааг 10-р сарын 15-ны өдөр  зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ирэх долоо хоногоос иргэдийг байранд нь оруулах бөгөөд  өдөрт хэчнээн айл нүүж очих талаар НОСК-иас хуваарь гаргаж, хяналт тавьж ажиллах юм байна.

                                                                                                                                                                                     П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол