ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙН ГАЗАР ДЭЭР ОФФИС, МУЗЕЙН ЗОРИУЛАЛТТАЙ 22 ДАВХАР БАРИЛГА БАРИНА

Уншсан тоо: 168
Нийтлэгдсэн: 2019 оны 10 сарын 10

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгын газар дээр шинэ барилга барих талаар мэдээлэл хийж байна.

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат:

"Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг Улсын бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн  байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан. Өвөөг маань 1937 оны 11-р сард Москвад хэлмэгдүүлэн цаазалсан байдаг. Эмээ, ээж хоёр өвөөг цаазлуулсны дараа бичиг баримтгүй үлдсэн тул ЗХУ-д сурч байсан оюутнуудын тусламжтайгаар гурван сар орчим явж байж эх орондоо ирсэн. Ирэхэд нь байшинг хураасан байж. 1992 онд эмээ, ээж бид гурав Орос руу явж, КГБ-н архивт орж, өвөөг хэлмэгдүүлсэн материалтай танилцсан. Биднийг буцаад ирэх үед П.Жасрай гуай байшинг бидэнд өгсөн юм. Ээж маань тухайн үед байшинг музей болгох санаачлага гаргаж, 1996 онд музей үүдээ нээсэн. 1930-аад онд баригдсан модон байшин учраас буулгах шийдвэр 1980-аад онд гарч байсан юм билээ. Энэ байшин баригдсанаас хойш 90 жил болчихож байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Байшинг сэргээн засварлах талаар олон жил судалж, олон талын мэргэжилтнүүдтэй ярилцаж байсан. Сэргээн засварлах, үндсэн төрхийг нь авч үлдэх нь их амаргүй ажил юм билээ. Байшинг хэвээр  үлдээхээр сууринд нь зайлшгүй бүтээн байгуулалт хийх ёстой болж байгаа юм. Гадаа үлдээхээр мод нь өгөрч байна. Манай байшинг 95 хувийн элэгдэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас дүгнэсэн. Иймд байшинг музей болгож шилэн хоргонд байрлуулахаар шийдсэн. Гэхдээ энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй.  Аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж манай гэр бүлийнхэн ярьдаг байсан".

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр:

"Энд  музей, оффисын зориулалттай 22 давхар барилга барина. Шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар нь музейн эзэмшилд байна. Газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг. Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан".

Шинээр ашиглалтанд орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан байх бөгөөд музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах  боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. 

Барилгын ажилд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр, П.Гэндэн сангаас хөрөнгө оруулалтыг нь хийж, нэр бүхий 2-3 компанитай хамтран ажиллаж байгаа аж. 

Шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг  нэг жил гаруйн хугацаанд  гүйцэтгэх тооцоо гарчээ.

                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол