40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Уншсан тоо: 552
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 26

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлыг эрчимжүүлэх үүднээс хөрөнгийн эх үүсвэр болгож, нийслэл төсөвтөө тодотгол хийх замаар 20 тэрбум төгрөгийг баталсан.

Уг санхүүжилтийг олгох журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Энэхүү журам нь дахин төлөвлөлтийн төслийн явцыг эрчимжүүлэх ажлын хүрээнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэж байгаа юм.

Зээлдэгч компаниудад ямар шалгуур тавигдаж байгаа вэ?
1.Тухайн барилга нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа,
2.НЗД-ын захирамжаар дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан байх,
3.Газар чөлөөлөлт, түрээсийн мөнгийг олгох асуудлаар иргэдтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн,
4.Тухайн санхүүжилтийг авснаар орон сууц нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орох боломжтой,
5.Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх инженерийн шугам сүлжээний ажлыг гэрээний дагуу хугацаанд нь ашиглалтанд оруулж байх,

"Эдгээр шалгуурыг хангасан төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн учраас иргэдэд өгөх түрээсийн төлбөрийг төлөөгүй байсан, дутуу төлсөн компаниуд мөнгөө өгч эхлээд байгаа тухай мэдээлэл авсан" гэж НЗД Э.Бат-Үүл ярьж байв.

Төсөл хэрэгжүүлэгчдэд олгох нийт хөрөнгийн хэмжээ 40 тэрбум төгрөг. Зээлийн хэмжээ 24 сараас дээшгүй байна. 

Зээл хүсэгч компанид олгохоор шийдвэрлэсэн зээлийн 50%-ийг нийслэлийн төсвөөс, 50%-ийг арилжааны банкуудын эх үүсвэрээс гаргах юм. Нийслэлийн төсвөөс гаргасан хүүгүй мөнгө, арилжааны банкны өөрийн эх үүсвэртэй нийлэхээр төсөл хэрэгжүүлэгчдэд бага хүүтэй зээл болж хүрнэ гэсэн үг. Одоогийн байдлаар 9 төсөлд шаардлагатай 28 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкууд дээр судлагдаж байгаа аж. 

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохтой холбоотой журмын төслийг НИТХ-д өргөн барихаар боллоо.
                                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол