EDGE СИСТЕМ АШИГЛАН 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Уншсан тоо: 460
Нийтлэгдсэн: 2019 оны 10 сарын 17

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд 10,000 айлын орон сууц барихаар болсон.

Уг орон сууцыг барихад “Үр ашгийг дээшлүүлэх шилдэг төсөл хийх буюу EDGE системийг ашиглах" чиглэлээр Азийн Хөгжлийн Банк , Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон Улаанбаатар хотын захиргаа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Буцалтгүй тусламжийн санхүүжилт болон хувийн хэвшлээс босгох 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг багтаасан нийт 570.2 сая ам.долларын энэхүү төслийн хүрээнд нийтийн аж ахуйн үйлчилгээнд холбогдсон, ногоон орчин бүрдсэн, төрөл бүрийн үйлчилгээ болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10000 айлын орон сууц баригдана.

Эдгээрийн 1500 нь түрээсийн орон сууц, 5500 нь орлогод нийцсэн орон сууц байхаар төлөвлөж байна. Харин үлдсэн 3000 орон сууцыг зах зээлийн үнээр борлуулах юм.

Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр EDGE стандартыг нэвтрүүлснээр орлогод нийцсэн орон сууцны төсөл боловсруулах, бүтээн байгуулалт боловсронгуй болно.

Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Руфат Алимарданов:

“Дэлхийн хөгжиж буй орнуудад 2025 оныг дуустал хугацаанд 3.4 их наяд ам.долларын өртөг бүхий ногоон барилгын зах зээл байна" хэмээн Олон Улсын Санхүүгийн Корпораци үзэж байна. Энэхүү хэрэгцээг харгалзан ногоон барилгыг нэвтрүүлснээрээ хотжилт эрчимтэй явагдаж буй Улаанбаатар шиг хотууд амьдрахад илүү таатай хот болон хөгжихийн зэрэгцээ хөрөнгө хэмнэх, хорт хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой”.

Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар:

“Монгол Улсын Засгийн Газрын санаачлага, Азийн Хөгжлийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр ногоон барилгын үзэл баримтлалыг барилгын норм стандартад нэвтрүүлж, дэлхийн чиг хандлагад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварыг орон нутгийн онцлогт нийцүүлэн турших гэж байгаадаа баяртай байна".

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол