ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДСАН ИРГЭД БАЙРАНДАА ОРЖ ЭХЭЛЛЭЭ

“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцны эхний 6 блок байр буюу 1035, 1036, 1038, 1039, 1041, 1042 дугаар байранд орох иргэд энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гарагт буюу 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд орон сууцаа хүлээн авах юм.
"НОСК-ын мэргэжилтнүүд түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр дээрхи орон сууцнуудад ажиллаж байна. Өнөөдрийн хувьд 68.59 м.кв талбайтай орон сууцыг сонгосон 102 иргэнд түлхүүрийг нь өгнө. Маргааш буюу Пүрэв гаригт 49.23м.кв, Баасан гаригт 39.3м.кв талбайтай орон сууцнуудыг сонгосон иргэдийн түлхүүрийг ажлын цаг дуустал хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ.
Онцлох төслүүд
Нарт хороолол.
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
ParkVilla
Баянзүрх дүүрэг
VIP Residence
Хан-Уул дүүрэг, Яармаг
Баганат хороолол
Баянзүрх дүүрэг, Шар хад
Нарны хороолол V-р ээлж
Баянгол дүүрэг, Дунд гол
Хүннү 2222 резиденс хороолол
Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим