ЖИЛИЙН 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ НОГООН ЗЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Уншсан тоо: 211
Нийтлэгдсэн: 2019 оны 10 сарын 25

Ногоон санхүүжилтийн чуулган буюу “Ногоон технологи, Ногоон зээл”-ийг танилцуулах зорилготой арга хэмжээ Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байна.

“Эко дулааны шийдлийг бид дэмжинэ” уриатайгаар явагдаж буй чуулган нь эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байгаа юм.

Гэр хорооллын иргэд өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, гэр байшингаа дулаалах, стандартын шаардлага хангасан эко жорлон байгуулахад иргэдэд 40 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байна.

Нийт 3 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний дагуу Төрийн банк, Хас, Хаан банкууд жилийн 8 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгоно. Уг зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр есдүгээр сараас олгож эхэлсэн хэдий ч иргэдэд мэдээлэл бага байгаагаас үүдэн зээл олголт цөөн байгаа аж.

Ногоон зээлийн санхүүжилтийн хэмжээ бага учраас тусгайлсан бүсийг сонгон авч үр дүнг нь харахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Гандангийн дэнжид амьдарч байгаа өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байна. Цаашдаа нийслэлийн гэр хороолол дахь 200 мянган өрхийг Ногоон зээл авах боломжоор хангахаар ажиллаж байгаа аж. 

"Хас" банкны хувьд энэ оны есдүгээр сараас Ногоон зээлийг олгож эхлэхээсээ  өмнө 2017-2018 онд энэ төрлийн зээлийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, айл өрхүүд ямар өртгөөр байшингаа дулаалж, ямар үнэтэй халаалт худалдан авч байгаа талаар судалсан байна.

Гэр хорооллын 30-60 м.кв талбай бүхий байшинтай айлууд дунджаар 7 сая төгрөгөөр байшингаа дулаалж байсан бол халаагуурыг дунджаар 5 сая төгрөгөөр худалдан авдаг, харин гэртэй айлуудын хувьд бүр хямд 1-2 сая төгрөгт багтаан халаагуур худалдан авах боломжтой байдаг аж. 

Судалгааны үр дүнд үндэслэн Ногоон зээлийн шалгуураа боловсруулсан гэдгийг Хас банкны зүгээс тодотгож байлаа. Зээл авах сонирхолтой өрхийн байшингаа дулаалах зардал нь 7 сая төгрөгт багтаж байвал урьдчилгаагүй, түүнээс дээш бол 20 хувийн урьдчилгаатай, халаагуур авах өртөг 5 сая төгрөгт багтаж байвал урьдчилгаагүй, түүнээс дээш бол мөн 20 хувийн урьдчилгаа төлөх аж. 

"Дулаалгын зээлд хөдлөх болох үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардаж байгаа. Харин халаагуур худалдан авч байгаа тохиолдолд тэр нь барьцаа болно. 2019 оны есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй өрх манай банкнаас Ногоон зээл авсан. Манайх дулаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуйн нэгж, халаагуур борлуулдаг 5 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Ногоон технологи санал болгох аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахад бид бэлэн. Ногоон зээлийн хөтөлбөр 2020 оны 7-р сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд 8 хувийн хүүтэйгээр зээл олгоод цаашдаа БОАЖЯ-наас олгох татаас зогсож, хэрэглээний зээлийн хүүгээр гэрээ байгуулах юм. Тиймээс  энэ хугацаанд амжиж зээл авахыг иргэддээ зөвлөж байна" гэж Хас банкны Эко Банкны хэлтсийн захирал Г.Туул ярьж байна.

“Ногоон технологи, Ногоон зээл”-ийг танилцуулах үзэсгэлэн 26-ныг дуустал Туушин зочид буудалд үргэлжилнэ.

                                                                                                                                                                                     П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол