"ХӨРШ ЗААНУУД" ХХК НИЙТ 1.081.700 М.КВ ТАЛБАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Уншсан тоо: 358
Нийтлэгдсэн: 2019 оны 11 сарын 01

1999 оноос хойш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй “Хөрш заанууд” ХХК нийт 1.081.700 м.кв талбайн бүтээн байгуулалт хийж нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Тус компани сүүлийн 3 жилийн хугацаанд гэхэд л  1.106.700 м.кв талбайн бүтээн байгуулалтыг хийсэн байна.

Хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан “Хөрш заанууд” ХХК, уг компанийг үүсгэн байгуулагч Кёкүшюзан Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарт Нийслэлийн ойн медалийг МҮХАҮТ- аас гардуулан өглөө.

           

         

Д.Батбаяр: Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэе гэж уриалмаар байна

"Маш их баяртай байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд 1.106.700 м2 талбай барьсан гэхээр хэлэхэд амар. Гэхдээ маш их хүч хөдөлмөр, зориг, хатуужил, тэвчээр гарган ажиллаж буй 3000 гаруй монгол залуучуудын хөлс хөдөлмөр орсон тийм том бүтээн байгуулалт. Бүтээн байгуулалтыг босгох явц маш хэцүү. Гэхдээ барьсаны дараа хүн болгонд аз жаргал бэлэглэж байдаг. Өөрөөр хэлбэл, улс эх орон наашлаад айл гэр, албан байгууллагад буян болж байдаг ерөөлтэй сайхан ажил. Энэ их бүтээн байгуулалтыг зөвхөн Ч.Батзориг бид хоёр хийсэн юм биш. 3000 гаруй монгол залуус, 57 аж ахуйн нэгжийн хамтрал, хичээл зүтгэлийн үр дүн. "Шинэ Яармаг" төсөл хэрэгжүүлээд цогц төслийг өдий болтол аваад явж байгаадаа баяртай байдаг. Ганц Яармаг биш Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан дүүргүүдэд бид бас барилга барьж байна. Монгол Улсынхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө улмаар үүсээд буй асуудлууд болох түгжрэл, утаа энэ бүхнийг хамтарч нийлж байж амжилттай давж гарна. Бүтээн байгуулалт хийж байна гэдэг бол энэ бүхэнд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Тэгэхээр бүгд нийлж босгож, бүтээж байх хэрэгтэй. Цаашдаа ч бид ахиад нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөө нэг сая метр квадрат барилгаа хоёр сая, бүр цаашлаад гурван сая болтол нь зүтгэнэ гэдгээ онцлон хэлж байна".

Ч.Батзориг: Хийх хүнд арга олон, хийхгүй хүнд шалтаг олон гэдэгтэй адил залуус маань нэгдэж хийж бүтээе гээд зүтгэх л хэрэгтэй

"2017-2019 он бол манай “Хөрш заан”-уудын хувьд ургац арвинтай сайхан жил байлаа. Бас олон аж ахуй нэгжүүд нэгдэж нийлж, олон хүний хүч хөдөлмөр тал бүрээс бүрдэж байж энэ төслүүдийг гүйцэтгэж явна. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэж буй энэ сайхан өдрүүдэд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэргэжлийн үнэтэй шагналыг олгож байгаад баярлаж байна. Өнөөдөр манай 60 гаруй аж ахуй нэгжүүд нийлж нэгдэж явдаг. Боломжгүйг боломжтой болгож бүтээх гэж яваа олон сайхан аж ахуйн нэгжүүд нэгдэж байж төслүүдээ амжилттай авч явдаг гэдгийг дахин дахин тодотгон хэлмээр байна. "Хийх хүнд арга их олон байдаг. Хийхгүй хүнд шалтаг их олон байдаг" гэдэгтэй адил хийж бүтээе гэсэн хүн юуг ч бүтээдэг. Д.Батбаяр бид хоёр Монголынхоо олон мянган залуусаар багаа бүрдүүлж, олон арван аж ахуй нэгжүүдийг нэгтгэж энэ бүх бүтээн байгуулалтыг хийсэн юм шүү".                                                                                                                                                                  

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол