ИРГЭД САНАЛ НЭГДЭЖ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ӨГӨӨД "БУЯНТ-УХАА-2" ХОРООЛЛЫН ОРОН СУУЦАНД ОРЖ БОЛНО

Уншсан тоо: 829
Нийтлэгдсэн: 2019 оны 11 сарын 11

Газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон талаар Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн захирал Б.Сүхбаатар,  дэд захирал С.Дорждэрэм, Захиргаа санхүү, хуулийн хэлтсийн дарга П.Анхбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20.477 нэгж талбарт амьдарч буй иргэд газраа орон сууцаар солих төсөлд хамрагдах боломжтой аж. 

Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ дээрхи байршлуудад 4 га-аас багагүй газарт, иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна.

Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн захирал Б.Сүхбаатар:

“Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор орон сууцжуулах ажлыг шат дараатай хийж байна. Газрыг орон сууцаар солих төслийн хүрээнд хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Учир нь тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоолтой хотхон байх ёстой. 4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Иргэд нэгдээд газраа орон сууцаар солих хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлхи хувийн хүүтэйгээр зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой”.

Газраа чөлөөлсөн иргэдийг Буянт-Ухаа -2 хорооллын ашиглалтанд орсон орон сууцанд оруулах юм.

Газрыг орон сууцаар солих байршлууд: 

Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв

Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо, Сэлбэ дэд төв,

Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо, Дамбадаржаа дэд төв,

Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо, Дэнжийн мянга дэд төв

Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо, Шар хад дэд төв,

Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо, Орон сууцны 7-р хороолол,

Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо, Мамба дацан ,

Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо, орон сууцны 14-р хороолол,

Баянзүрх дүүрэг 12-р хороо, Чулуун овооны тойргоос Хууль Сахиулах Их Сургууль орчим,

Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо, Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,

Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо, Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим