АЭРО СИТИ, ЗУУНМОД ХОТ, МАЙДАР ХОТ ТӨСЛҮҮДИЙГ УЯЛДУУЛАН ТӨЛӨВЛӨЖ ХӨГЖҮҮЛНЭ

Уншсан тоо: 125
Нийтлэгдсэн: 2019 оны 11 сарын 15

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот (Аэросити)-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Засгийн Газраар батлагдсан.

1.“Аэро сити” нь Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих “нүүдэлчдийн  хотын”  концепци тусгагдсан. Тус хот нь Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг  татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа,  мэдээлэл технологи, био технологи, нано технологиийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн “Ухаалаг” хот байхаар төлөвлөгдсөн.

2.“Майдар хот" төсөл  нь  орчин үеийн  техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий  манай орны  соёл, ёс заншлыг бүрэн  шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн,  их  дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн , байгаль орчинд ээлтэй,  нөөц баялагт хэмнэлттэй орчин үеийн цогц  төлөвлөлттэй  Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулсан ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан  “Эко” хот байхаар  төлөвлөгдсөн. 

3.Зуунмод хот нь “Аэросити хот”, “Майдар хот” төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхаан төмөр зам, АНЗ олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон  барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан  үйлдвэрлэлийн парк  бүхий Төвийн бүсийн тулгуур төв хот байхаар төлөвлөгдсөн.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн Олон Улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэросити хот”, Зуунмод хот, “Майдар хот төсөл”-үүдийг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, эдгээр хотуудад  аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ, логистикийг  дагасан шинэ үйлчилгээ, ажлын байр бий болно.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол