ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ ИРГЭД ТӨЛБӨРИЙН БАРИМТАА ЗААВАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ

Уншсан тоо: 435
Нийтлэгдсэн: 2019 оны 11 сарын 18

2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын зургаан сая төгрөг авах боломж бүрдэнэ. 

Харин 2019 онд тухайн орон сууцны гэрчилгээ гарсан бол орон сууцны хөнгөлөлтийн зургаан сая төгрөгийн буцаан олголтыг авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, 2020 онд 2019 оны буцаан олголтоо авч байгаа учраас хуучнаараа 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг.

Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд тухайн орон сууцыг борлуулсан аж ахуйн нэгжээс заавал төлбөрийн баримт /и-баримт/ авсан байх ёстой.

Орон сууц борлуулсан аж ахуйн нэгж, иргэн нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд олгосон төлбөрийн баримтад  хоёр хувийн буцаан олголт буюу урамшуулал тооцогдоно. 

Хэрэв иргэн өөрөө орон сууцаа барьж ашиглалтанд оруулсан бол тухайн орон сууцыг барьсан бараа материалаа худалдаж авахад төлсөн төлбөрийн баримтуудаа /и-баримт/ заавал авах ёстой ба энэхүү төлбөрийн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал болох сугалаанд хамрагдах, мөн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болно гэсэн үг юм.

НӨАТ-ын тухай хуулиар 2 хувийн урамшуулал болох буцаан олголт нь тухайн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бизнес эрхлэгч нь НӨАТ суутган төлөгч тохиолдолд  тооцогдоно.

Орон сууцыг худалдан авахдаа арилжааны банкаар дамжуулан зээлээр авсан тохиолдолд төлбөрийн баримтыг бараа буюу орон сууцыг худалдан борлуулсан аж ахуйн нэгж нь олгоно. Тиймээс орон сууц худалдаж авахад төлсөн төлбөрийн баримт нь хоёр хувийн урамшуулалд тооцогдоно. 

Арилжааны банкинд орж буй хүүгийн орлого нь НӨАТ-аас чөлөөлөгддөг. Харин хоёр хувийн урамшуулал тооцогдохгүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэд орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалтыг “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх” журамд тодорхой тусгасан байдаг.

Хөнгөлөлтөд хамрагдахын тулд төрийн байгууллагаас авдаг мэдээллийг “Хур” системээс гаргуулан авах болсон  учраас  иргэнээс бүрдүүлэх материалын жагсаалтад цаасаар бүрдүүлэх бичиг баримт багасчээ.

Харин иргэнд зөвхөн өөрт нь байх жишээлбэл: Орон сууцыг зээлээр худалдан авсан бол зээлийн гэрээ гэх мэт баримт материалыг цаасаар хүлээн авах юм.

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хувьд төлбөр төлснийг нотлох цахим төлбөрийн баримт /И-баримт/ заавал авсан байх ёстой.

                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол