Урьдчилгаа 30%-ийг ”Алтан сан” хороолол хариуцна

Уншсан тоо: 1556
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 18

Сар бүр зээлээ төлөөд, бусад хэрэгцээгээ хангах хэмжээний орлоготой хэдий ч орон сууцны урьдчилгаа төлбөр 30%-ийг шууд төлж, зээлд хамрагдах боломжгүй иргэд, тэр дундаа залуу гэр бүлүүд олон. Урьдчилгааны хуримтлалаа хараахан бүрдүүлж чадаагүй иргэдийн хувьд орон сууц нэг хэсэгтээ л мөрөөдөл төдий гэсэн үг.

Нэг ч гэсэн айлыг орон сууцны урьдчилгаа төлбөрөөс чөлөөлөх санаачлагыг МУСТА жүжигчин Л.Сөрөлт, МУСТА дуучин А.Түмэн-Өлзий нар гаргажээ. Тэд энэ сарын 23-нд "Монгол бөхийн өргөө"-нд болох "Хайрын тэнгэр диваажин" тоглолтынхоо үеэр нэг азтай үзэгчийг шалгаруулж, орон сууцны 30%-ийн урьдчилгаа төлбөрийн эрхийн бичгээр урамшуулах санааг бодож олсон байна.

Залуу уран бүтээлчдийн хувьд нэг айлын орон сууцны урьдчилгааг шууд өөрсдөөсөө гаргаад урамшуулах  боломж мэдээж байхгүй. Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтрахаар шийдэн, "Мишээл Экспо" төвд зохион байгуулагдаж байсан орон сууцны үзэсгэлэнг зорин очиж, олон ч барилгын компанийн төлөөлөлтэй уулзсан байна.

"Барилгын салбар хүнд байдалд байгаа учраас ийм боломж байхгүй" хэмээн зарим нь шууд хэлж байсан бол, "Удирдлагууддаа уламжлаад, хоорондоо ярилцаад эргээд холбоо баръя" гэх хариултыг дийлэнхи компанийн маркетингийн ажилтан, борлуулалтын менежерүүд хэлж...

Хоёр уран бүтээлчийн санааг дэмжиж, өөрөө бие дааж шийдвэр гаргасан нь Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай "Их Сүндэр Констракшн" компанийн менежер н.Отгонсүх.

 

Тэрээр Баянзүрх дүүргийн 5-р хороо, 1000 оюутны байрны зүүн хойно зам дагуу баригдаж байгаа "Алтан сан" цогцолбор хорооллынхоо хоёр өрөө байрны урьдчилгаа төлбөр болох 25.801.440 төгрөгийн эрхийн бичгийг компанийн зүгээс нэг азтай үзэгчид гардуулах  боломжтой гэсэн хариуг өгчээ. Улмаар азтай үзэгчийн шагналыг хоёр уран бүтээлчийн тоглолтон дээр нь шууд гардуулж өгөхөөр талууд гэрээнд гарын үсэг зурсан байна. Дуучин, жүжигчин хоёрын хувьд 30%-ийн урьдчилгааных нь оронд тухайн компанийн арга хэмжээнд нь нэг жилийн туршид оролцох гэнэ.

Өөрсдийнх нь санаачлагыг дэмжиж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа "Их Сүндэр Констракшн" компанийн хамт олонд талархаж байгаагаа жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар илэрхийлсэн.

 

"Алтан сан" хороололд нийт 1000 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд эхний ээлжийн 480 айлын орон сууцыг 8-р сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна. 

"Уран бүтээлч залуустай хамтарч нэг айлыг урьдчилгаа төлбөрөөс чөлөөлөх болсондоо баяртай байна. Тоглолтын үеэр шалгарах азтай үзэгч ипотекийн зээлийн шалгуур хангах боломжгүй байвал хамтран зээлдэгч оруулах зэргээр аль болохоор зээлд хамруулах боломжийг олгохын төлөө ажиллана"  гэж "Их Сүндэр Констракшн" компанийн менежер н.Отгонсүх ярьсан юм.

                                                                                                                                                                                                        П.Болор
                                                                                                                                                                                                      

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол