ОРХОН АЙМАГТ 217 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Уншсан тоо: 193
Нийтлэгдсэн: 2019 оны 11 сарын 29

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн аймагт 3-4 жилийн өмнөөс барьж эхлүүлээд дуусгалгүй орхисон орон сууцны барилгуудыг Хөгжлийн Банкны зээлийн хөрөнгөөр дуусгаж, орон нутгуудад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг энэ оны 6-р сард Засгийн Газраас гаргасан.

Орхон аймагт баригдаж эхлээд дөрвөн жилийн нүүр үзсэн 315 айлын 2 блок орон сууцны барилгыг дээрхи шийдвэрийн дагуу Хөгжлийн Банкны 18,4 тэрбум төгрөгийн зээлээр барьж дуусгаж байна.

Орон нутагт түрээсийн орон сууцыг шилжүүлэхдээ дээрхи 18,4 тэрбум төгрөгийн өртэй нь хамт өгч байгаа учраас журмыг хэрхэн батлах талаар нэлээд судалсны дүнд  315 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах журмыг баталжээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрхи 315 айлын орон сууцны 30 хувийг буюу 98-ыг нь худалдах, 70 хувь буюу 217 орон сууцыг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх шийдвэр гаргасныг танилцуулсан байна.

Түрээслэх 217 орон сууцнаас:

1.Залуу гэр бүл- 50,

2.Төрийн албан хаагч -54

3.Хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгч -33,

4.18 хүртэлхи насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл -11,

5.Өрх толгойлсон эцэг, эх -11,

6.Ахмад настан -43, 

7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл -11,

8.Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүл- 4 

Дээрхи ангилал тус бүрд хамаарах шалгуурыг хангасан иргэдийн дунд сугалаа явуулж түрээсийн орон сууцанд орох өрхүүдийг тодруулах ажээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 12-р сарын 11-нээс 1-р сарын 11 хүртэл Нутгийн Удирдлагын Ордны Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авч бүртгэл явуулсны дараа сугалааны товыг иргэдэд эргэн мэдээлэх юм байна.

Түрээсийн төлбөр 1 м.кв нь 4500 төгрөг байна. Тухайн байрны талбайн хэмжээнээс хамаарч 1 өрөө байрны түрээс сард 154-194 мянган төгрөг, 2 өрөө байрны түрээс сард 151-236 мянган төгрөг, 3 өрөө байрны түрээс сард 304 мянган төгрөг байх юм.

Мөн эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх сонирхолтой иргэд тухайн байрныхаа үнийн 30 хувийг 5 жилийн хугацаанд төлнө. Өөрөөр хэлбэл дээр дурдсан түрээсийн төлбөрөөс гадна тухайн байрны төлбөрийн 30 хувийг 5 жилийн хугацаанд төлнө гэсэн үг юм. 

Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 5 жилд хуваахад 1 өрөө байр түрээслэгч сард 210-265 мянган төгрөг, 2 өрөө байр түрээслэгч сард 206-323 мянган төгрөг, 3 өрөө байр түрээслэгч сард 416 мянган төгрөгийг түрээсийн төлбөрөөсөө гадна төлөх тооцоо гарч байна.

                                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол