ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ГЭР ХОРООЛЛООС 1429 АЙЛ ОРОН СУУЦАНД ОРЖЭЭ

Уншсан тоо: 175
Нийтлэгдсэн: 2019 оны 12 сарын 02

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцлээ. 

2019 оны байдлаар, 37 хэсэгчилсэн талбайд 32 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж, 14 байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулжээ.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар 2016 онд Монголын Үндэсний Аудитын Газраас шалгалт хийж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох журмын шаардлагыг хангаагүй, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээр шийдвэрлэх гурван талт гэрээний үүргийн биелэлт хангалтгүйн улмаас төслийн хэрэгжилт удааширч нийт 491 өрхийн амьдрах нөхцөл хүндэрсэн зэрэг хэд хэдэн дүгнэлтийг гаргасан байна.  

Аудитын дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг дурдлаа.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2019 онд Улаанбаатар хотод 1848 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд гэр хорооллоос 1429 айл орон сууцанд оржээ. 2019 оны хувьд  3086 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. 

2013-2019 онд инженерийн шугам сүлжээний ажилд нийтдээ 129,9 тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид инженерийн шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийснээр 13.794 нэгж талбар газар чөлөөлөгдөж 79.239 орон сууц шинээр ашиглалтанд орох боломжтой юм.

Иргэдийг хохироож буй барилгын компаниудын асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг ИТХ-ын төлөөлөгчид хэлж байлаа. 

"Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн 2013 онд гарсан журам анхнаасаа хууль тогтоомж зөрчсөн байсан. 2014 онд шинэчилсэн журам батлахдаа өмнөх журмаа хүчингүй болгоогүйгээс үүдэн хоёр журам хоорондоо зөрчилдөж, уг төслийн явцыг удаашруулан үүний улмаас иргэд хохирч байна" гэж Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэллээ. 

Иймээс гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг зохицуулах журмын гол зорилгыг тодорхой болгож, Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулж яаралтай шинэчилсэн журам боловсруулахыг  Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд үүрэг болголоо.

                                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол