Газрын цахим биржид бүртгүүлэн дуудлага худалдаанд оролцох боломжтой

Уншсан тоо: 853
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 16

2003-2012 он хүртэлхи 10 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 90 гаруй мянган иргэнд газар өмчлүүлсэн байдаг бол 2013 оноос хойшхи 3 жилийн хугацаанд 90 гаруй мянган иргэн газраа өмчилж авсан байх юм. Богино хугацаанд олон тооны иргэн газраа өмчилж авсан нь цахим газар өмчлөлийн ач тус. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлсэн, зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон зэрэг нь газрын харилцаанд гарсан дэвшилтэт алхам гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.

Тэгвэл газрын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах "Газрын цахим бирж"-ийг бэлэн болгожээ. Эхний дуудлага худалдаагаар дуудагдах байршлуудын нэрс, дэлгэрэнгүй мэдээллийг www.land.ulaanbaatar.mn системд байршуулсан байна.

Орон сууцны хороолол, хотхоны зориулалтаар эзэмшиж ашиглах, архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан байршлууд энэ удаагийн дуудлага худалдаагаар голчлон дуудагдах бололтой. 

Цахим биржид бүртгүүлэх этгээд www.land.ulaanbaatar.mn системд бүртгүүлэн орж, “Цахим бирж” гэсэн хэсгээс оролцох газраа сонгон хүсэлтээ илгээнэ. Газар өмчлөлийн цахим системд бүртгэлтэй бол уг эрхээрээ систем рүү орно. Бүртгэл 5-р сарын 16-ны 12 цагаас 6-р сарын 15-ны 08.30 хүртэл үргэлжлэх аж. 

Хүсэлтээ цахимаар илгээсэн этгээд:
-Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Дэнчин төлсөн баримт
-Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
-Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлэн Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд ажиллаж байгаа НӨХГ-ын мэргэжилтнүүдэд хандан, дуудлага худалдаанд оролцох эрхээ авах юм байна.
                                                                                                                                                                                                                   П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол