5%-ийн хүүтэй зээлд хамрагдах орон сууцны нээлт болж байна

Уншсан тоо: 865
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 16

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Батлан Хамгаалахын Их Сургуулийн урд "Гангар Инвест" компанийн хэрэгжүүлж байгаа "Шинэ Амгалан" төслийн 168 айлын орон сууцны нээлт өнөөдөр болж байна.

Тус компани төсөл хэрэгжүүлэх 40 га талбайдаа 5100 айлын орон сууцны хороолол барих төлөвлөгөөтэй. Нийт 398 нэгж талбартайгаас 100 орчим айлын газрыг эхний ээлжинд чөлөөлсөн байна.

504 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлснээс 1-р ээлжийн 168 айлын орон сууцыг ийнхүү хүлээлгэн өгч иргэдийг оруулаад байгаа бол 2-р ээлжийн 168 айлын орон сууц ч удахгүй ашиглалтанд орох юм байна.

"Нэгэнт л гэр хорооллыг дахин төлөвлөж орчин үеийн орон сууцны хороолол болгож байгаа юм чинь иргэдийн тав тухыг хангасан үлгэр жишээ хороолол болгоё гэсэн бодлоор төлөвлөлтөө хийсэн. 2016 онд 1000 айлын орон сууцны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа"  гэж "Гангар Холдинг" компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр ярьсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтанд орсон орон сууцнууд 5%-ийн хүүтэй зээлд хамрагдаж эхлээд байгаа тул "Шинэ Амгалан" хорооллоос энэхүү нөхцлөөр байр худалдан авах боломжтой. 

Мөн нийслэлийн харъяа нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид дахин төлөвлөлтийн төслийн орон сууц худалдан авч байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлийн орон сууцны сангаас буцалтгүйгээр олгож байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9595-2324, 9595-3363 дугаарын утсаар лавлаарай.
                                                                                                                                                                                                           П.Болор

 


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол