ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БОЛОН ОЮУТНЫ ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТЫН МАТЕРИАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Уншсан тоо: 2782
Нийтлэгдсэн: 2020 оны 01 сарын 02

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. 

Оюутны сургалтын төлбөр төлсөн болон анх удаа орон сууц худалдаж авсан татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. 

2019 онд орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын хэлтэст өгнө. 

Өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын багц хуулиар 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын зургаан сая хүртэл төгрөг авах боломж бүрдэж байна. 

Гэхдээ 6 сая төгрөгийн буцаан олголт 2021 онд олгогдоно, энэ удаагийн буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт учраас хуучнаараа 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд тухайн орон сууцыг борлуулсан аж ахуйн нэгжээс заавал төлбөрийн баримт /и-баримт/ авсан байх ёстой.

Орон сууц борлуулсан аж ахуйн нэгж, иргэн нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд олгосон төлбөрийн баримтад  хоёр хувийн буцаан олголт буюу урамшуулал тооцогдоно. 

Хэрэв иргэн өөрөө орон сууцаа барьж ашиглалтанд оруулсан бол тухайн орон сууцыг барьсан бараа материалаа худалдаж авахад төлсөн төлбөрийн баримтуудаа /и-баримт/ заавал авах ёстой ба энэхүү төлбөрийн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал болох сугалаанд хамрагдах, мөн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болно гэсэн үг юм.

НӨАТ-ын тухай хуулиар 2 хувийн урамшуулал болох буцаан олголт нь тухайн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бизнес эрхлэгч нь НӨАТ суутган төлөгч тохиолдолд  тооцогдоно.

Орон сууцыг худалдан авахдаа арилжааны банкаар дамжуулан зээлээр авсан тохиолдолд төлбөрийн баримтыг бараа буюу орон сууцыг худалдан борлуулсан аж ахуйн нэгж нь олгоно. Тиймээс орон сууц худалдаж авахад төлсөн төлбөрийн баримт нь хоёр хувийн урамшуулалд тооцогдоно. 

Арилжааны банкинд орж буй хүүгийн орлого нь НӨАТ-аас чөлөөлөгддөг. Харин хоёр хувийн урамшуулал тооцогдохгүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэд орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалтыг “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх” журамд тодорхой тусгасан байдаг.

Хөнгөлөлтөд хамрагдахын тулд төрийн байгууллагаас авдаг мэдээллийг “Хур” системээс гаргуулан авах болсон  учраас  иргэнээс бүрдүүлэх материалын жагсаалтад цаасаар бүрдүүлэх бичиг баримт багасчээ.

Харин иргэнд зөвхөн өөрт нь байх жишээлбэл: Орон сууцыг зээлээр худалдан авсан бол зээлийн гэрээ гэх мэт баримт материалыг цаасаар хүлээн авах юм.

Бүрдүүлэх материалын жагсаалт ЭНД дарж үзнэ үү.

                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим