ГАЗАР ОЛГОЛТЫН ДАВХЦЛЫГ АРИЛГАХ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ ГАЗАР ОЛГОЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ИРГЭН ХЯНАХ БОЛОМЖТОЙ

Уншсан тоо: 867
Нийтлэгдсэн: 2020 оны 01 сарын 06

Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар  хамтран газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн системийг нэвтрүүлж, өнөөдөр албан ёсоор нээлээ.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн систем нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, оролцоонд түшиглэсэн болгож байгаагаараа онцлог аж.

Энэхүү ажлыг “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусган 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү:

"Газрын эрхийн харилцаа үүсгэдэг зургаан субъект бий. Тухайлбал, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар болон чөлөөт бүсийн захирагч, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам юм. Эдгээр нь өөр хоорондоо харилцан уялдаа багатай ажиллаж байгаа тул газар давхцуулан олгох, түүнээс улбаалан газрын маргаан, зөрчил гарах явдал их. Энэ төрлийн газрын маргаанд манайхаас хянан баталгаа гаргаж өгдөг. 2016 онд 1800 зөрчил бүртгэгдэж, хянан баталгаа гаргасан бол 2017 онд кадастрын системийг цахимжуулснаар 800 болж буурч байв.

Өөрөөр хэлбэл, цахимжиж хүний оролцоотой санаатай үйлдэл арилж, ил тод, шударга систем бий болж байна. Энэ удаад бид Барилга хот байгуулалтын яамтай хамтран Газар төлөвлөлтийн системийг цахимжууллаа. Ингэснээр газар давхцуулан олголтыг арилгах, төлөвлөлтийн дагуу газар олгогдож буй эсэхийг  иргэн хянах гэх мэтчилэн хэд хэд давуу талыг бий болгоно.

Дараагаар нь бид Мониторинг, Цахим бирж, Үнэлгээний систем зэргийг шат дараатайгаар нэвтрүүлнэ”.


Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем дараахи үйл ажиллагааг явуулна. Үүнд:

1.Улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, нийслэл сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад салбарын орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, зураг төслөөр иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний саналыг авч оролцоог хангах

Энэхүү систем нэвтэрснээр зам шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламж, үйлдвэр уурхай, хөдөө аж ахуй хөгжүүлэх газрын байршил гэх мэт улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаархи мэдээллийг улсын хэмжээнд авахаас гадна, өөрийн амьдарч буй орчныг сайжруулах, гэр бүлийн болон бизнесийн зорилгоор газар эзэмших, өмчлөх, ашиглах зэрэг санал хүсэлтээ бүх төрлийн интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах боломж нээгдэж байгаа аж.

Газрыг төлөвлөлтгүй, эмх замбараагүй олгож, газрын зөрчил, маргаан үүсгэж иргэдийн эрх ашгийг хохироох аливаа асуудлыг зогсоохоос гадна, салбар хоорондын уялдаагүй байдлаас үүдсэн давхардсан төлөвлөлт, үргүй зардлыг бууруулж, газарт оруулж буй хөрөнгө оруулалтыг илүү эрсдэлгүй, баталгаатай болгож байна.

Түүнчлэн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөний цахим системийг ашиглан хөдөө аж ахуй, байгаль орчин, хот байгуулалт, үйлдвэр уурхай, зам, шугам сүлжээ, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын төрийн байгууллагууд хамтран орон зайн хувьд давхардалгүй, харилцан уялдаатай нэгдсэн төлөвлөгөө хийх бүрэн боломж бүрджээ.

Иргэд газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөний цахим системд www.egazar.gov.mn хаягаар хандан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой. Үүний тулд эхлээд ДАН системээр дамжуулан нэвтрэх бөгөөд хайлтын хэсгээс саналаа өгөх газрын байрлаж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийг төлөвлөгөөний төрлийн хамт сонгож, тухайн байршилтай холбоотой бусад төлөвлөгөө, газар ашиглалтын мэдээлэлтэй уялдуулан газрыг эзэмших, ашиглах, өмчлөх, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр саналаа өгөх боломжтой  аж.

                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим