ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ БОЛОН ГАЗРЫН ТӨЛБӨР, ТАТВАРЫН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Уншсан тоо: 841
Нийтлэгдсэн: 2020 оны 01 сарын 09

Газрын үнэлгээний систем болон газрын төлбөр, татварын системийг хэрэглээнд нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ өнөөдөр 14 цагаас Embassy зочид буудлын Diаmond хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.  

Нээлтийн үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар оролцоно.

Газрын үнэлгээний системд олон улсад ашиглагддаг масс үнэлгээний арга зүйг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж оруулсан бөгөөд газрын үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийн 39 давхарга мэдээллийн сан, газрын зах зээлийн үнийн үнэн бодит мэдээлийн санг үүсгэн, эдгээр мэдээллүүдийг ашиглан газрын нэгдмэл сангийн 6 ангилал тус бүрийн үнэлгээг автоматаар хийж, газрын суурь үнэлгээг тогтмол шинэчлэх боломж бүрдсэн юм.

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирдлагын нэгдсэн системд илгээнэ. 

Уг системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад илгээсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын системд бүртгэгдэнэ.

Ингэснээр байрлалд суурилсан төлбөр, татварын тогтолцоо бий болж,  иргэдэд үйлчилгээ шуурхай хүрч, улсын төсвийн орлогын биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.

Дээр дурдсан газрын үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг иргэд www.egazar.gov.mn сайтаас харах, мөн төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтрэн өөрийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах, төрийн үйлчилгээнд хяналт тавих боломж бүрдэж байна.

                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим