ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ӨГӨӨД ХОХИРСОН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХААР БОЛЛОО

Уншсан тоо: 333
Нийтлэгдсэн: 2020 оны 01 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны эцсийн буудлаас зүүн тийш байрлах, "Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр" гэж нэрлэгдэж ирсэн дан цагаан байруудыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгчээр “Назу Проперти” компани 2013 онд шалгарсан.

Төсөл хэрэгжих талбай нь 11,5 га газар, 268 өрхийг хамардаг. Тус компани эдгээр өрхийн 260-тай нь гурвалсан гэрээ байгуулсан байна.

Улмаар дан байранд амьдардаг 40 айл, хашаа байшинд амьдардаг 3 айл 2014 оны 9-р сард газраа чөлөөлж өгснөөр 2015 оны хавар барилгын ажлыг эхлүүлсэн. 

Газраа чөлөөлсөн айлуудыг 2015 оны 4-р улиралд шинэ орон сууцанд оруулна гэсэн боловч барилгын ажил 5 давхраас цааш ахилгүйгээр 4 жилийг ардаа орхижээ.

“Назу проперти” компани нь газраа чөлөөлсөн айлуудаас эхний 14 айлыг түр суурьшуулах байранд оруулсан боловч 2016 оны хоёрдугаар сараас бусад иргэний  түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй болсон байна.

"Газраа чөлөөлсөн айлуудад түр амьдрах байрны түрээсийн төлбөрт зориулж, сард 150.000 төгрөг өгөхөөр гэрээнд тусгасан. Мөнгийг эхэндээ өгч байсан ч сүүлдээ таг болсон. Орон сууцтай л болж байвал ганц хоёр жил байр түрээслээд амьдарч байхад болохгүй юмгүй гэж бид шийдсэн юм.  Гэтэл 150.000 төгрөгөөр айлын гэр, халаасны өрөө ч түрээслэж хүрэхгүй байсан болохоор "Назу" компанийн өгсөн мөнгөн дээр өөрсдөө нэмэрлээд энд тэнд байр, хашаа байшин түрээслэж байсан. Сүүлдээ компани 150.000 төгрөгөө ч өгөхөө больж, бид бүр хүнд байдалд орсон. Даралт харваж нас барсан, траншейнд амьдрах болсон, бор дарсанд орсон тохиолдлууд зөндөө. Төслийн талбайд оршин сууж буй иргэд түр зөвлөл байгуулан, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон УИХ-ын Өргөдлийн Байнгын Хороо, хотын өмнөх болон одоогийн удирдлагуудад хандсан ч нэг ч нааштай хариу өгөөгүй" гэж газраа чөлөөлж өгсөн иргэн Д өнгөрсөн намар тухайн орчинд сурвалжлага хийж явахад ярьж байсан юм.

Тэгвэл газраа чөлөөлж өгөөд түр суурьшуулах байранд  ороогүй үлдсэн 29 өрхийн  төлөөллийг хотын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Хотын дарга С.Амарсайхан “Назу Проперти” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, 7 хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах, үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглөө.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол