МОНГОЛ УЛСАД ПАССИВ ОРОН СУУЦНЫ СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Уншсан тоо: 1082
Нийтлэгдсэн: 2020 оны 01 сарын 21

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК  “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах 9 байршилд барих “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийн ажилд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад ПАССИВ орон сууцны стандартыг нэвтрүүлэх чиглэлд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын "Ронген Архитектор" компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Пассив орон сууцны халаалтын систем нь нарны илчийг ашиглахаас гадна тухайн барилгад хэрэглэгдэж байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон дотор нь ажиллаж, амьдарч байгаа хүний биеэс ялгарч байгаа дулааныг барьж авч ашигладгаараа онцлогтой юм. 

Ингэж сэргээгдэх эрчим хүч болон барилгыг ашиглах явцад үүсч байгаа дулааныг алдалгүй барьж ашигласнаараа эдийн засгийн асар хэмнэлттэй төдийгүй уламжлалт технологитой байшинтай харьцуулбал агаарт бохирдол цацдаггүй, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй, цаг уурын өөрчлөлтийг бууруулах зэрэг маш олон эерэг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд онцолж байна. 

Тус стандартыг БНХАУ, Зүүн Европын улс орнууд барилгын салбартаа амжилттай нэвтрүүлжээ.

Уур амьсгалын хувьд ижил төстэй Оросын Холбооны Улс барилгын салбартаа тус стандартыг нэвтрүүлснээр нэг м.кв талбайд 1 жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт барилгын технологитой харьцуулахад 53 дахин бага хэрэглээ юм. 

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-иас Германы "Ронген Архитектор" компанитай хамтран ПАССИВ барилгын технологи стандартыг Монгол улсад нэвтрүүлэхэд хэр тохиромжтой талаар судалсан бөгөөд уур амьсгалын хувьд нэн тохиромжтой гэж үзсэн байна. 

Санамж бичгийн хүрээнд "Ронген Архитектор" компани нь “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн техникийн шийдэл гаргах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж “НОСК” ХК-иас санал болгосон байршилд орон сууц болон дагалдах барилга байгууламжуудад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг ХБНГУ-ын хөрөнгөөр шийдвэрлэн, зураг төсөл боловсруулахаас түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар пассив хаусны стандартаар орон сууцыг барьж гүйцэтгэх юм. 

                                                                                                                                                                                  П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим