ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛНА

Уншсан тоо: 1245
Нийтлэгдсэн: 2020 оны 01 сарын 21

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, 2019 оны 161 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд урьж байна.


    БАГЦ
                                                                                          БАЙРШИЛ
1
ГХ_Б3Д 01
Баянзүрх дүүргийн 2, 4 -р хорооны нутаг дэвсгэрт Мамбадацан орчмын   “B” хэсэгчилсэн талбай, нийт 3.24 га  
2
ГХ_Б3Д 02
Баянзүрх дүүргийн 12-р  хорооны нутаг дэвсгэрт “В” хэсэгчилсэн  талбай, нийт 25.6   га  
3
ГХ_Б3Д 03
  Баянзүрх дүүргийн 12-р  хорооны нутаг дэвсгэрт “Г”  хэсэгчилсэн  талбай, нийт 32.8 га  
4
ГХ_Б3Д 04
  Баянзүрх дүүргийн 12-р  хорооны нутаг дэвсгэрт “Д”  хэсэгчилсэн  талбай, нийт 31.2 га  
5
ГХ_Б3Д 05
  Баянзүрх дүүргийн 12-р  хорооны нутаг дэвсгэрт “Е”  хэсэгчилсэн  талбай, нийт 23.3 га  
6
ГХ_Б3Д 06
  Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “Ё” хэсэгчилсэн талбай, нийт 18,7  га  
7
ГХ_Б3Д 07
  Баянзүрх дүүргийн 13-р  хорооны нутаг дэвсгэрт XIV  хорооллын “З” хэсэгчилсэн талбай, нийт 9.4 га  
8
ГХ_Б3Д 08
  Баянзүрх дүүргийн 13-р  хорооны нутаг дэвсгэрт XIV  хорооллын “Ж” хэсэгчилсэн талбай, нийт 15.1 га  
9
ГХ_Б3Д 09
  Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрт XIV  хорооллын “Д” хэсэгчилсэн талбай, нийт 11.3 га  
10
ГХ_СХД 01
  Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны “А” хэсэгчилсэн талбай, нийт 28.2 га  
11
ГХ_СХД 02
  Сонгинохайрхан дүүргийн 23-р  хорооны нутаг дэвсгэрт Оргил төслийн “А”, “Б” хэсэгчилсэн талбай, нийт 24.0 га  
12
ГХ_ЧД 01
  Чингэлтэй дүүргийн 8,  9-р  хорооны нутаг  дэвсгэрт Дэнжийн мянгын “В” хэсэгчилсэн  талбай, нийт 50.4 га  
13
ГХ_ЧД 02
  Чингэлтэй дүүргийн 11-р  хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянгын “Г” хэсэгчилсэн  талбай,  нийт 15.2 га  


Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://docs.google.com/viewerng/viewer?url=http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2020/01/2020_zarlah.pdf

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ, ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.  

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газарт /13 давхрын 1308 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  5. Барилгажилтын төсөл, /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/      

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Хангарди ордон” 13 давхар 1308 тоот

Утас: 11-315319 /ажлын цагаар/

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим