Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг олон хувилбараар хэрэгжүүлнэ

Уншсан тоо: 598
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 11

Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэл болон хөдөө орон нутагт 929 айлын орон сууцанд амьдрах иргэдийг сугалаагаар тодруулж, барьцаа төлбөрөө төлсөн иргэд байрандаа орж эхлээд байна.

Түрээсийн орон сууцны талбайн хэмжээнээс хамаараад сарын төлбөр нь нийслэлд 215-276 мянган төгрөг байхаар тогтоосон байдаг. Тухайн байрыг орон сууцны бус зориулалтаар ашигласан, давхар түрээслэсэн, түрээсийн төлбөрөө 2 сар болон түүнээс дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах юм байна.

Ахмадууд түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой байгаа нь энэ удаагийн бүртгэлээс харагдсан юм.

Бусад бүлгийн иргэдийн хувьд түрээслэх хугацаандаа урьдчилгаагаа бүрдүүлээд орон сууцаа худалдаж авах боломжийг сонирхож байгаа ч энэ удаа ийм боломжгүй. Харин дараагийн ээлжийн түрээсийн орон сууцан дээр энэ хувилбарыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Түрээслэх хугацаандаа урьдчилгаагаа бүрдүүлж, орон сууцаа худалдаж авах хувилбараас гадна урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр шууд 20-25 жилийн хугацаанд орон сууцны төлбөрийг хувааж төлсөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хувилбарыг хэрэгжүүлэх саналыг ТОСК-ийн зүгээс Засгийн Газарт тавиад байгаа аж.

ТОСК орон сууцнуудаа Засгийн Газарт санал болгож, Засгийн Газар дараа жилийнхээ улсын төсөвт хөрөнгийг нь тусгах замаар энэ хувилбарыг хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөжээ. Төрийн түрээсийн орон сууцны хүрээнд 2020 он гэхэд 16.000 айлын орон сууц ашиглалтанд оруулах тооцоо гаргасан байна.
                                                                                                                                                                                                           П.Болор



Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол