ИРГЭД ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ӨГӨӨД ОРОН СУУЦАНД ОРНО

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20.477 нэгж талбарт амьдарч буй иргэд газраа орон сууцаар солих төсөлд хамрагдах боломжтой болсон юм.
Газрыг орон сууцаар солих төслийн хүрээнд хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Учир нь тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоолтой хотхон байх ёстой. 4 га газар нь дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа юм.
Иргэд 100 хувь санал нэгдээд газраа орон сууцаар солих хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлхи хувийн хүүтэйгээр зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой.
Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 16, Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны иргэд нэгдэн, нийт 8.5 га газрыг чөлөөлөх хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргасан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг үнэлж, гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа талаар НОСК-ийн албан тушаалтан ярьж байна.
Энэ удаа газраа чөлөөлсөн иргэдийг "Буянт-Ухаа -2" хорооллын ашиглалтанд орсон 388 айлын орон сууцанд оруулах юм.
Газрыг орон сууцаар солих боломжтой байршлууд:
-Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
-Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо, Сэлбэ дэд төв,
-Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо, Дамбадаржаа дэд төв,
-Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо, Дэнжийн мянга дэд төв
-Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо, Шар хад дэд төв,
-Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо, Орон сууцны 7-р хороолол,
-Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо, Мамба дацан ,
-Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо, орон сууцны 14-р хороолол,
-Баянзүрх дүүрэг 12-р хороо, Чулуун овооны тойргоос Хууль Сахиулах Их Сургууль орчим,
-Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо, Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,
-Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо, Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна.
П.Болор
Онцлох төслүүд
Нарт хороолол.
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
ParkVilla
Баянзүрх дүүрэг
VIP Residence
Хан-Уул дүүрэг, Яармаг
Баганат хороолол
Баянзүрх дүүрэг, Шар хад
Нарны хороолол V-р ээлж
Баянгол дүүрэг, Дунд гол
Хүннү 2222 резиденс хороолол
Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим