”Сайн хашаа”-нд хамрагдах айлууд дэд бүтцэд хэрхэн холбогдох вэ?

Уншсан тоо: 599
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 11

Засгийн Газраас баталсан "Сайн хашаа" хөтөлбөрт хамрагдах иргэд амьдрах орчноо сайжруулах зорилгоор жилийн 5%-ийн хүүтэй 10 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой болсон. Айл өрхүүдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлөхөөр журамд тусгажээ.

Иргэдэд дарамт үүсгэхгүйн тулд эхний 2 жил төлбөр авахгүй, цаашдаа эргэн төлөлт нь сарын 100 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар зохицуулалт хийх юм. Хөтөлбөрт хамрагдах айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд хэрхэн холбогдох талаар сонирхож байгаа тул товч мэдээлэл хүргэе. 

Төв магистралаа нийслэлээр татуулаад өөрийн хашаа руу орох шугамаа зээлийн хөрөнгөөрөө хийж болно. Айл хөршөөрөө нийлвэл өртөг бага, үр ашигтай байна гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байгаа юм. Айлуудтай нийлэхгүй хувийн инженерийн үйлчилгээ авна гэвэл энэ сонголтыг хийж болох аж. Гэр хороололд дандаа орлого багатай айлууд амьдардаггүй учраас сонголтыг иргэдэд үлдээнэ гэсэн үг.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэг айл ямар хэмжээний хөрөнгөөр инженерийн шугам сүлжээнд холбогдож болох талаар мэргэжлийн байгууллагаас судалгаа авчээ.

Нэг айл бохирын ажилд 2.4 сая төгрөг, цэвэр бохир усны хангамж авахад 3.5 сая төгрөг, халаалтаа шийдэхэд 4 сая төгрөг, нийтдээ 9.9 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан учраас өрхөд олгох зээлийн хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоосон байна.

Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ.

Гэр хорооллын айл өрхөд инженерийн шугам сүлжээг хүргэхийн тулд энэ томоохон хөтөлбөрийг санаачилсан Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгт талархаж байгаагаа хотын удирдлагууд илэрхийлж байсан юм.
                                                                                                                                                                                                                  П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол