С.АМАРСАЙХАН: "ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ АЖЛЫГ ИЛҮҮ ИДЭВХИЖҮҮЛ"

Уншсан тоо: 2271
Нийтлэгдсэн: 2020 оны 02 сарын 14

Нийслэлийн Засаг Даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр хүргэлээ.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35,206 га талбайгаас 6,711 га талбай нь барилгажсан хэсэг 9,752 га талбай гэр хороолол байна. Үүнээс 1,540 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Төлөвлөлтөд нийт 162,000 хүн ам, 40,000 айл өрх хамрагдаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар тогтоол, 2019 оны 161 тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайг баталсан. 

Тус батлагдсан 26 байршил, 78 хэсэгчилсэн талбай нь 16,630 нэгж талбар бүхий 1,540 га газрыг хамарч байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 79,239 айлын орон сууцны барилга барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: 

“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл, гэрээ байгуулсан компаниудыг хариуцлагажуулах ажлыг яаралтай зохионбайгуулж ажиллах шаардлагатай. Холбогдох албан тушаалтнууд энэ ажилд онцгой анхаарч ажилла” хэмээн үүрэг даалгавар өглөө.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим