“НАЗУ ПРОПЕРТИ", "ХАУС ЖЭЙД" ХХК-ИУДЫН ТҮНШЛЭЛЭЭС ХОХИРСОН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Уншсан тоо: 1362
Нийтлэгдсэн: 2020 оны 02 сарын 27

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр  2013 онд “Назу групп” ХХК шалгарсан боловч түүнээс хойш “Назу Проперти” ХХК, “Назу проперти” ХХК болон “Хаус Жэйд” ХХК-иудын түншлэл болгон нэрээ өөрчилсөн байна. 

2013 оноос хойш дээрхи компаниуд нь  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргаж иргэдийг хохироосон асуудал үүсгэсэн тул Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, хохирсон иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-д  үүрэг болгосон юм.

Тус захирамжийн дагуу “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК хохирсон гэх 39 өрхтэй уулзалт зохион байгуулж, орон сууцаар хангахаар ажиллаж байна.

Хохирсон гэх иргэд бүгд нэгдэн орон сууцанд хамрагдах хүсэлтээ хүргүүлж, 100 хувь гэрээ байгуулагдсанаар орон сууцанд хамрагдах боломжтой болох юм.

Одоогоор 39 өрхөөс 37 айл гэрээ байгуулсан бол 2 айл уулзалтанд ирэхээс татгалзаж гэрээ байгуулаагүй, 8 айл түрээсийн өр төлбөртэй байгаа аж.

Цөөн тооны айлаас болж ажил удааширч байгаа тул дээрхи айлуудыг яаралтай гэрээгээ байгуулахыг НОСК ХК-ийн зүгээс анхааруулж байна.     

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим