Төсөл хэрэгжүүлэгчдэд бага хүүтэй зээл олгоно

Уншсан тоо: 532
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 08

Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, арилжааны банкууд барилгын салбарт зээл олгохоо зогсоогоод удаж байна. Мөн гадны хөрөнгө оруулагчид ч энэ салбарт хөрөнгө оруулахыг төдийлөн хүсэхгүй болсон. Эдгээр шалтгаануудын улмаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн ажилд хүндрэл учраад байгаа юм. 

Уг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал агаар, хөрсний бохирдлоос салж, гэр хорооллын иргэд тохилог орчинд тав тухтай амьдрах нөхцлөөр хангагдах учиртай. Гадны орнууд ч дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлснээр иргэдээ орон сууцжуулж, агаар хөрсний бохирдлоос салсан байдаг.

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 38 аж ахуйн нэгжийн 19 нь ажлаа эхлүүлсэн бөгөөд ойрын хугацаанд 3400 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар тооцоолжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс гадна нийслэлийн 9 байршилд иргэд хоорондоо нэгдэн газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдаж байгаа юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 117 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

Санхүүжилтийг энгийн хаалттай үнэт цаас гаргах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж, уг асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсныг хэлэлцээд, Нийслэлийн Орон Сууцны Корпорацийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, НОСК-ийн нэрээр үнэт цаас гаргах асуудлыг дэмжсэн байна.

НОСК-ийн нэрээр гаргасан үнэт цаасыг арилжааны банкууд худалдан авч, төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох боломж бүрдэнэ гэж нийслэлийн удирдлагууд тооцоолжээ.
                                                                                                                                                                                                      П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол