Зуслангийн газраа өмчлөх бол...

Уншсан тоо: 579
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 08

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх цахим бүртгэл өнгөрсөн сарын 8-наас эхэлсэн.

26 байршилд нийт 40.060 нэгж талбар байгаагаас 18.216 нэгж талбар нь өмчлөгдөх боломжтой юм байна.
Иргэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтээ www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан гаргана. 

Цахим системд өөрийн мэдээлэл болон өмчлөх газрынхаа мэдээллийг оруулснаар: Өмчлөгдөх боломжтой, боломжгүй, тодорхой зөрчлийг арилгасны дараа өмчлөх боломжтой тухай аль нэг хариуг, тайлбарын хамт хүлээн авна. Тавигдсан шаардлагыг хангасан тохиолдолд холбогдох материалыг харъяа дүүргийн Өмч Газрын Харилцааны Албанд хүргүүлснээр өмчлөлийн асуудлаа шийдүүлэх аж.

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар 26 мянга орчим иргэн хүсэлтээ илгээснээс 584-д нь шалгаж байгаа, 96-д нь өмчлөх боломжтой, 483-д нь зөрчилтэй, 429-д нь өмчлөх боломжгүй гэх хариуг өгчээ. Үерийн ам, инженерийн шугам сүлжээ, усны сав газар буусан айлуудад газраа өмчлөх боломжгүй тухай хариу өгсөн байна. 

"Газраа өмчлөх боломжтой иргэд материалаа бүрдүүлж өгснөөс хойш 30 хоногийн дотор өмчлөлийн гэрчилгээ нь гарна. Зуслангийн газраа өмчлөх хүсэлтэй иргэдийн эзэмшлийн газрын кадастрын зураг нь байгаа ч кадастрын гэрээ, гэрчилгээ нь байхгүй тохиолдолд өмчлөлийн ажил хойшлох асуудал гарч байгаа" гэж НӨХГ-ын мэргэжилтэн ярьсан юм.
                                                                                                                                                                                                               П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол