Дахин төлөвлөлтийн гуравдахь давалгааг хэрэгжүүлнэ

Уншсан тоо: 528
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 03

Долоо хоног бүрийн лхагва гаригт болдог Засгийн Газрын "Шийдлийн цаг" уулзалтаар гэр хорооллын хашаа байшинтай өрхийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Төрийн Банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар оролцсон юм.

Нийслэлд хашаа байшинд амьдарч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа бөгөөд одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна. Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын зүгээс өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тодорхой ажлуудыг хийсэн.

Газраа орон сууцаар солих хувилбараар хэрэгжих орон сууцны шинэ хорооллыг долоон байршил, 24 нэгж талбайд барих, мөн 9 байршилд хашаа байшингийн өмчлөгч нь хувьцаа эзэмшигч болж, төлөвлөсөн хорооллынхоо тодорхой давхар барилгуудыг өөрөө бариад үлдсэнийг нь барилгын компанитай хамтран хувьцаа эзэмшигчийн хувиар зарж борлуулах ажил юм.

"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гурав дахь том давалгааг эхлүүлэн, эхний ажлуудад багтаж чадаагүй хашаа байшинтай иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн цэвэр бохир ус, халуун ус, боловсон бие засах газар гээд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх багц үйлчилгээг гэр, хашаа байшингийн хэрэглэгчдэд хүргэх шаардлагатай" гэж Ерөнхий Сайд үзэж байгаа юм. Энэ талаар Сангийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран ажиллахыг үүрэг болголоо.

Засгийн Газраас "Сайн оюутан", "Сайн малчин"  хөтөлбөрийг баталсан. Цаашид "Сайн хашаа" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 5 жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэл төгрөгийн зээл олгох боломжтой. Хэрвээ 100 мянган төгрөгөөс дээш төлбөр төлөхөөр бол "Засгийн Газар төсвөөр дамжуулан, хотын захиргаа хамтарч, 50 хүртэл хувийг төр болон хот хариуцна" гэсэн хувилбараар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулахыг Ерөнхий Сайд үүрэг болголоо.

Энэ нь хашаа байшинтай айл өрхүүдийн хувьд өнгөрсөн зуунд явагдсан “Соёлын хувьсгал”-тай дүйцэхүйц үйл явдал, Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл орчинтой хот болгох том хэмжээний ажил гэдгийг онцолсон.

Гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн орчин нөхцлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх "Сайн хашаа" хөтөлбөрийг боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт даалгалаа.

Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69.200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол