Э.Бат-Үүл: “Барилгын зээлийн эх үүсвэрийг бий болгоно”

Уншсан тоо: 477
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 02

Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нэгэн шууд ярилцлага боллоо. Хотын дарга Э.Бат-Үүл, Засаг Даргын орлогч С.Очирбат, Гэр Хорооллын Хөгжлийн Газрын дарга Ш.Ганхуяг, "Хот Дахин Төлөвлөлтийн Төсөл Хэрэгжүүлэгчдийн Холбоо"-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбаяр нар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол Хангай хотхоноос, харин дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 9 компанийн төлөөлөл, төсөлд хамрагдсан иргэд өөрсдийн  байршлаасаа шууд холбогдсон юм.

-Сүхбаатар дүүргийн 7-р хороололд төсөл хэрэгжүүлэгч "Бэрэн" групп, БЗД-ийн 8, 16-р хороонд төсөл хэрэгжүүлэгч "Гангар Инвест" компани, "Баганат-Өргөө" групп, 14-р хороонд төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" зэрэг эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулсан компаниуд,

-Эхний орон сууцаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа СХД-ийн 2-р хороонд төсөл хэрэгжүүлэгч "Стандарт Проперти" групп,

-БЗД-ийн 14-р хороонд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Моннис Урбан Деволепмент", "Бүрд Пропертийз", 4-р хороонд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Их-Өргөө", Сүхбаатар дүүргийн 15-р хороонд шалгарсан "Цэлмэг Ази" зэрэг ажил нь удааширсан компаниуд оролцсон.

Төсөл хэрэгжүүлэгчид болоод иргэд ажлын явцыг танилцуулж, орон сууцны ажлаа үргэлжлүүлэхэд хэрэгцээтэй санхүүжилтийг шийдэх тал дээр арга хэмжээ авч өгөхийг хүсч байв.

Хүсэлтийг шийдэх боломжтой эсэх талаар Э.Бат-Үүл даргаас тодрууллаа.

-Төсөл хэрэгжүүлэгчдийн дийлэнхи нь хөрөнгө оруулалт саатсанаас хүндрэл учирсан талаараа ярилаа. Бүгд л арилжааны банкнаас бага хүүтэй зээл олгуулж туслаач гэж байна. Энэ тал дээр анхаарах боломжтой юу?
-Манай төсөл хэрэгжүүлэгчид эхний ажлаа өөрийн хөрөнгөөр эхлүүлээд гадны хөрөнгө оруулалт болон банкны зээлээр дараагийн санхүүжилтээ шийдэх байсан. Гэтэл гадныхан эргэлзээд манай арилжааны банкууд уул уурхайд өгсөн хамаг мөнгөө эргүүлж авч чадахгүй, ингээд эх үүсвэргүй болсон. Одоо бид компаниуддаа ямар дэмжлэг үзүүлэх вэ? Юуны өмнө нэгэнт суурь нь эхэлчихсэн, газар чөлөөлсөн иргэд орох ёстой орон сууцнуудын санхүүгийн эх үүсвэрийг шийднэ, Иргэдийн Хуралд төсвийн тодотголоо өргөн барина гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Сууриа тавиад ажлаа эхлүүлсэн компаниудад дэмжлэг үзүүлэх нь. Гэрээний шатны ажлаа дуусгачихаад ажлаа эхлүүлэх гэхээр улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас болоод хөрөнгө оруулагч нь татгалзсан, банкны зээл олдохгүй компаниуд нэлээд байна. Эдгээр компаниудад дэмжлэг үзүүлэхгүй юм уу?
-Эхний ээлжинд барилгын ажлаа эхлүүлсэн компаниудад дэмжлэг үзүүлэх талаар дээрхи арга хэмжээг авна. Ингээд зогсохгүй урт хугацааны талаар бодох хэрэгтэй болж байна. Арилжааны банкууд их олон чиглэлээр зээл өгөх юм. Засгийн Газарт ч өгөх юм, уул уурхайд ч өгөх юм. Ингээд бидний авна гэж тохирсон эх үүсвэрүүд алга болчих юм. Тэгэхээр одоо барилгын зээлийн эх үүсвэрийг хот хамтраад, тусад нь ялгаж авъя. Арилжааны зээлийн хүү, хотын төсвөөс гарч байгаа хүүгүй зээлийг нийлүүлэхээр бага хүүтэй зээлийн сан бүрдэнэ гэсэн үг. Эндээс нь урт хугацаанд буюу дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барихаар төлөвлөсөн 85.000 айлын орон сууцанд шаардагдах санхүүжилтийг шийдээд явна. Харин иргэд, аж ахуйн нэгжүүд аль аль нь үүргээ биелүүлэх хэрэгтэй. Санхүүгийн дэмжлэгийг  үүргээ биелүүлэх хөшүүрэг болгож хэрэглэнэ. Жишээ нь: Иргэдэд түрээсийн мөнгийг нь бүрэн өг. Тэгээд санхүүгийн дэмжлэгээ ав гэх мэтээр хөшүүрэг болгоно.
-Тодруулга өгсөнд баярлалаа.
                                                                                                                                                                                                   П.Болор



Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол