15000 барилга уу, 15000 айлын орон сууц уу

Уншсан тоо: 641
Нийтлэгдсэн: 2016 оны 05 сарын 01

Орон сууцны айлын тоог барилгын тоо мэтээр ярьж бичээд байгаагаа зарим албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийнхэн анхаараасай. 

Үүний нэг жишээ:
"Зах зээл дээр борлогдоогүй 15.000 барилга байна" гэсэн гарчигтай мэдээнүүд сүүлийн үед энд тэндгүй гарч, зарим албан тушаалтнууд ч хээв нэг ингэж яриад зогсож байх юм.

Угтаа бол ашиглалтанд орчихоод борлогдоогүй 15000 айлын орон сууц байгаа талаар яамнаас өгсөн мэдээллийг хэлж байгаа нь тэр бололтой.

Хэрэв 15.000 барилга гэвэл нийт айлынх нь тоо бүр талийж өгнөө дөө. Бүгдээрээ нэг орцтой 9 давхар, 72 айлын орон сууцны барилга гэж бодоход 1 сая 80 мянган айлын орон сууц болно гэсэн үг. Хоёр, гурав түүнээс дээш орцтой гэж тооцвол бүр явж өгнө.

Орон сууцны айлын тоог барилгын тоо болгон ярьж байгаа нь жирийн иргэдийг байтугай барилгын салбарт ажиллаж байгаа зарим хүнийг "Энэ чинь юу билээ" гэж эргэлзэхэд хүргэж байгаа бололтой.

Өнөөдөр нэгэн барилгын компанийн захирал танил маань утасдаж: "Танай “Тэнхлэг зууч" судалгаа хийдэг газар,үнэн бодит мэдээлэл өгөх байх. Энэ хэвлэлүүдээр бичигдсэн "15.000 барилга" гэдэг чинь орон сууцны айлын тоо биз дээ. Энд тэндгүй "15.000 барилга" гээд гараад байхаар нь сүүлдээ гайхаад нийслэл, хөдөө орон нутаг, суманд хүртэл баригдсан том, жижиг бүх л барилга байгууламжийн тоог яриад байгаа юм уу гэж хүртэл бодлоо. Борлуулалтгүй байна гэхээр орон сууц яриад байгаа юм шиг. Яахав, манай Монголчууд буруу ярьж зөв ойлгодог улс л даа. Гэхдээ нэг л бишээ" гэж байна.

...Иймэрхүү л мэдээллийг манайд үйл ажиллагаа явуулж байгаа олон тооны телевиз, сонин, сайтуудын дийлэнхи нь цацаж байдаг нь харамсалтай. Дан ганц хэвлэлийнхэнд буруу өгөөд байх ч аргагүй. Хэн нэгэн улс төрчийн тараасан бялуунаас хүртсэн, салбараа мэдэхгүй мэргэжлийн бус хүмүүс яам, тамгын газарт шургалчихаад их мэдэгч царайлан ярьж, буруу ташаа мэдээлэл тараах нь ердийн үзэгдэл болж. Тэгэхээр зарим дарга нарын ярианд төдийлөн итгээд хэрэггүй, нягталж шалгах хэрэгтэй болж байгаа юм. 

Энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд "Тэнхлэг зууч" компаниас гаргасан 3-р сарын судалгаанаас шинэ орон сууцтай холбоотой зарим мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотын хэмжээнд 475 төслийн 98.043 айлын нийтийн болон амины орон сууцны төсөл хэрэгжиж байна.

Үүнээс 44.011 айлын орон сууцны 300 төсөл, 1275 айлын хаус, таунхаусын 46 төсөл захиалга авч байна. 30 төслийн 7637 айлын орон сууц, 9 төслийн 840 айлын хаус, таунхаусын барилгын ажил зогссон байгаа юм.
83 төслийн 40.169 айлын орон сууц, 8 төслийн 4111 айлын хаус, таунхаус захиалгаа авч эхлээгүй байна.
                                                                                                                                                                                                               П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим