Урьдчилгаа төлбөр 10% болох уу?

Уншсан тоо: 684
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 26

20 хувьд нь Засгийн Газар баталгаа гаргаж, иргэдэд 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл олгох асуудал өнгөрсөн зун, намрын туршид яригдаад "боломжгүй" гэх хариутай тулгарсан.

"Иргэд 10 хувийн урьдчилгаа төлөхөд арилжааны банкууд зээл олгох боломж одоогийн нөхцөлд байхгүй. Учир нь зээлийг багцалж авч үнэт цаас гаргадаг МИК-ийн зүгээс урьдчилгааг 30 хувь байхыг шаарддаг. Засгийн Газар баталгааны мөнгөө бэлнээр байршуулсан тохиолдолд болох асуудал"  гэх хариуг арилжааны банкууд өгсөн гэсэн үг.

Үүний дараахан "Урьдчилгаа 10 хувь болно гэх яриа Д.Цогтбаатар сайдын үеэс яригдаж, удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн учраас энэ асуудлыг ажил хэрэг болгох гарц хайлаа. Барилгын компани, арилжааны банк хамтран ажилласнаар иргэдэд 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл олгож болох юм" хэмээн БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдэгдэж байв.

Энэ хувилбар нь урьдчилгааны 20 хувийг барилгын компани мөнгөн хэлбэрээр байршуулсны дараа банк иргэнд 90 хувийн зээл олгож болох тухай байлаа. Өөрөөр хэлбэл орон сууцаа борлуулж буй барилгын компани 20 хувьд нь баталгаа гаргана гэсэн үг.

Улмаар энэ ажлыг "Голомт” банкнаас эхлүүлнэ хэмээн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч манайд мөрдөгдөж байгаа "Ипотекийн зээлийн ерөнхий журам"-д энэ асуудал тусгагдаагүй учраас боломжгүй болчихоод байгаа гэнэ. 

Тиймээс барилгын компани, арилжааны банк хамтран иргэдэд 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл олгох асуудлыг "Ипотекийн зээлийн ерөнхий журам"-д хэрхэн тусгах талаар Засгийн Газартай ярилцахаар яамны зүгээс төлөвлөж байгаа ажээ.

Журамд нэмэлт оруулах юм бол иргэд 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл авах боломжоор хангагдах бололтой. Гэхдээ яг хэзээ вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Орон сууцны төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс "Эрэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ яаралтай авч өгөөч. Ингэхгүй бол барилгын салбар хүнд байдлаас гарахгүй нь" гэх хүсэлтийг удаа дараалан тавьсаар байгаа гэнэ. Эрэлтийг дэмжихийн тулд урьдчилгааг бууруулах асуудлыг шийдэх л хэрэгтэй болох нь...
                                                                                                                                                                                                                  П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим