“МИК Актив-4” “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-д анхны төлөлтөө хийлээ

Уншсан тоо: 661
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 25

“МИК ОССК” ХХК-ийн тусгай зориулалтын охин компани “МИК Актив - 4” компаниас “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-д 7 тэрбум 64 сая төгрөг шилжүүлжээ.

Энэ нь тус компаниас “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-д төлж буй анхны төлөлт болж байгаа бөгөөд сангийн хөрөнгө дээрхи хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг. “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-гийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр МИК нь “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-д шилжүүлэг хийхээр болсон юм. Өмнө нь давуу эрхтэй үнэт цаас эзэмшигчийн хувьд Монголбанк төлбөрийг авч байв.

Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргаснаас хойшхи хугацаанд Монголбанк нь МИК-ийн тусгай зориулалтын охин компаниуд болох “МИК Актив Тусгай Зориулалтын компаниудаас худалдаж авсан 1,78 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 17 сая 813 мянга 458 ширхэг давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг өмчилж байжээ. Харин “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-гийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монголбанк дээр дурдсан хэмжээний үнэт цаасыг өмчилж байсан эрхээ Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт 3 дугаар сард шилжүүлсэн юм.

“Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-гаас 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт хийхгүй зөвхөн үр ашигтай ипотекийн зээл болон бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгож ашиглана гэж хуульд заасан байдаг. 2030 он гэхэд 8-10 их наяд төгрөгийн хуримтлалыг ирээдүйн тэтгэврийн нөөц санд бий болгоно гэж төлөвлөжээ. 

“Тэтгэврийн нөөц сан байгуулж нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр хуримтлалын суурийг тавих, хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэх, төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх боломжтой гэх тайлбарыг албаныхан өгч байна.

                                                                                                                                                                                                                 П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим